Хайх

Бүгдийг нь хэвлэ: Дэлхийн анхны 3D хэвлэгч ресторан

Роботууд ахлах тогоочийг орлоно

Text: Buro.Mongolia


Зураг:

Лондон хотод долоодугаар сарын 25-27-ны хооронд нэгэн сонирхолтой поп-ап ресторан нээгдэх гэж байна. Энэхүү рестораны бүх зүйлийг, тэр дундаа хоолыг хүртэл 3D хэвлэгч машин бүтээжээ

Нидерландын byFlow компани Food Ink нэртэй нэгэн өвөрмөц төслийг бодож олжээ. Food Ink рестораны хэсэг бүрийг өндөр технологи ашиглан бүтээсэн байна. Энд ахлах тогоочийн оронд роботууд ажиллаж хоолыг хэвлэдэг байна. Харин жинхэнэ ажилчдад тавган дээрх хоолнуудыг зөв хувиарлаж, зохион байгуулах л үлдэнэ.

"Нисдэг түрс", "Ер бусын сам хорхой", "Цезарийн амьдралын цэцэг" болон бусад үлгэрийн нэртэй зоогуудыг та дэлхийн олон газраас амсаж үзэх боломжтой.

Энэхүү поп-ап ресторанд үйл ажиллагаа явуулдаг тогтмол байршил гэж байхгүй. Учир нь тус ресторан янз бүрийн байршилд хэдхэн хоногийн турш үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Хамгийн эхлээд Food Ink төсөл Лондон хотод нээгдэхээр болжээ. Харин дараагийн ээлжинд Берлин, Дубай, Сөүл, Ром, Тель-Авив, Барселона, Парис, Токио, Торонто, Нью-Йорк, Тайпей, Лас-Вегас ба бусад хотуудад нээгдэх юм байна.

Ийнхүү рестораны салбарын түүхэнд цоо шинэ бүлэг нэмэгдлээ. Food Ink төслийн санаачлагчдын үзэж буйгаар бол орчин үеийн технологи хүмүүсийн өдөр тутмын амьдралд бага ч болов гайхамшиг авчирч, хоолноос илүү тансаг мэдрэмж авах зорилготой гэжээ.

Нэг талаас харахад, ирээдүйд хүн бүрийн гал тогоонд ийм төхөөрөмж байвал өдөр, шөнө гээд хүссэн цагт тань хамгийн гайхалтай хоолнуудыг бэлтгэж өгдөг бол сайхан биш гэж үү? Нөгөөтэйгөөр Мишлений гурван одтой Ален Дюкасс шиг хүмүүс юу хийх бол? Магадгүй тэд үйл явцыг хянаж, роботууд бослого гаргаж, хоолонд буруу орц хийхээс сэргийлэх биз.

Бүгдийг нь хэвлэ: Дэлхийн анхны 3D хэвлэгч ресторан (фото 1)Бүгдийг нь хэвлэ: Дэлхийн анхны 3D хэвлэгч ресторан (фото 2)Бүгдийг нь хэвлэ: Дэлхийн анхны 3D хэвлэгч ресторан (фото 3)

цааш үзэх