Хайх

Бага чармайлтаар их энерги цуглуулах нь

Бага чармайлтаар их энерги цуглуулах нь

Хоолны тухай яриа

Text: Ж.Чинбат


Дэлхийн шилдэг сэтгүүлүүд энэ сард эрчүүдийн эрүүл мэнд, зөв хооллолтонд зориулж гаргасан зөвлөгөөнүүдээс танд хүргэж байна. Цээжлэхэд амархан, хэрэгжүүлэхэд хялбархан зүйлс тул хадгалаад аваарай

1 - т хоолны орцыг тооцоолоорой

Өмнөд Африкийн GQ сэтгүүл аравдугаар сард эрчүүдийг зарим нэг тоог цээжлэхийг санал болгожээ.

Өдөрт нэг сайн хооллох хэрэгтэй. Нэн ялангуяа өдрийн хоолыг элчлэг ихтэйг сонговол үдэш өлсөхгүй, нэмж ямар нэгэн зүйл идэх хүсэл төрөхгүй. Шөнийн цагаар таны бие амрах хэрэгтэй бөгөөд хүний ходоод тухайн өдөрт авсан нийт уургийн 70 хувийг л боловсруулж амждаг. Тэгэхээр элгэнд илүү ачаалал өгөхгүй байхуйц жор сонгох хэрэгтэй.

Бага чармайлтаар их энерги цуглуулах нь (фото 1)

Men`s Fitness сэтгүүл үүнийг мөн аравдугаар сарын дугаартаа дэмжсэн байна. Тэдний зөвлөж буйгаар өглөөг хүчтэй эхлүүлж, өдрийн цагаар илүү ногоон хүнс хэрэглэж, оройдоо харин махтай хоол идэхийг санал болгож байгаа юм. Тэгэхээр өдрийн хоолныхоо 50 хувийг үр тариа, төмс, цагаан будаа зэрэг бага чихэртэй хүнсээр бүрдүүлж, үлдсэн 50 хувьд хүнсний ногоо оруулж өгөөрэй. Оройн хоолны хувьд ногооны орцыг 30 хувь хүртэл бууруулж, 20 хувьд нь харин уургийн эх үүсвэр болсон мах оруулж өгөөрэй.

2 - т Зуушийг ухаалгаар хэрэглээрэй

Хэрэв та гурван цаг тутамд ямар нэг хөнгөн зууш идвэл ходоод тань хонхолзож, эрч хүчний нөөцөө үрэхгүй байх болно. Харин шарсан төмс, шокалад зэрэг тос болон чихэр ихтэй бүтээгдэхүүнээс зайлсхийж бүх төрлийн самар, хатаасан жимс сонгоорой. Мөн ааруул, ээзгий зэрэг кальциар баялаг цагаан идээ өл сайн дардаг давуу талтай шүү.

Бага чармайлтаар их энерги цуглуулах нь (фото 2)

3 х 3 буюу мах, ногоо, үр тариаг зөв хослуулаарай

Есөн өдрийн хугацаанд өөр, өөр төрлийн хоол идэхийг хичээгээрэй. Ингэснээр та олон төрлийн амин дэм, эрдэс бодисыг хоол хүнснээсээ авах юм. Дээр нь амьдрал өдөр бүр сонирхолтой, шинэлэг байх болно. Олон улсын Спорт хоол тэжээлийн сэтгүүлийн зөвлөж буйгаар эрч хүчтэй байхад уургаас гадна бага зэрэг витамин Д хэрэгтэй. Тамирчид хүчээ сэлбэхийн тулд өдрийн хоолондоо витамин Д агуулсан загас оруулдаг байна.

Бага чармайлтаар их энерги цуглуулах нь (фото 3)

4-т татгалзах ёстой зүйлс гэж бийг сана

Men`s health биднийг өдөр тутам дараах зүйлсээс аль болох хол байхыг зөвлөж байна. Үүнд чихэр орсон бүх төрлийн хүнс,  тослог ихтэй цагаан идээ, ханасан тос (амьтны гаралтай өөх тос, өөхтэй мах, сүүний болон наргил модны тос), давс (бөөр гэмтээгч гол дайсан) орно. Зарим хүнд эдгээр зүйлсээс татгалзах арга үнэндээ байхгүй мэт санагдана. Тэгэхдээ амьдралаас татгалздаг хүн гэж үгүй тул эрүүл мэнддээ анхаарах л хэрэгтэй.

Бага чармайлтаар их энерги цуглуулах нь (фото 4)

5-т тайвшир, бүх зүйл тийм ч хэцүү биш

Та сард тав юм уу арван удаа өөрийгөө "хуурах"-ыг өөртөө зөвшөөрч болох юм. Бургер идмээр байвал "Окей". Нэг Бургер авъя гээд захиалж л орхи. Хэрэв бүх дүрмийг ягштал баримтлана гэвэл амьдрал уйтгартай болно. Гэтэл бидний зорилго бол аль болох эрүүл, аз жаргалтай байх. Хүссэн бүхнээ дандаа хорьсноор жаргалтай байж чадна гэж үү. Харин нэг алхам хойшилсон ч эргээд хоёр алхам урагшлана гэдгээ өөртөө сануулах нь чухал юм шүү.

Бага чармайлтаар их энерги цуглуулах нь (фото 5)

цааш үзэх