Хайх

Бээжин хот дахь “хураагддаг” Urban Harvest ресторан

Бээжин хот дахь “хураагддаг” Urban Harvest ресторан

Нэг-хоёр-гурав гэхэд л

Text: Б.Энхжин


Зураг:

Urban Harvest ресторан Бээжин хотод нээгдээд удсан ч Atelier I-N-D-J-ын авьяаслаг дизайнерууд саяхан шинээр тохижуулжээ. Тэд ямар үр дүнд хүрсэн бол?

Atelier I-N-D-J дизайн-студи Бээжин хотын нэгэн ресторанд нэмэлт "хураагддаг" заал бэлэглэхээр шийджээ. Зааланд тавилга, нэмэлт хэрэгсэл, гэрэлтүүлэг гээд бүхий л зүйлс нь байх хэрнээ хэрэглээгүй үед "Нэг-хоёр-гурав" гэхэд л тэд алга болох ажээ. Мэдээж заалыг хураахад gif зураг тоглуулснаас их хугацаа орох нь тодорхой. Гэхдээ хоосон заалыг орчин үеийн хүндэтгэлийн зоог барих заал болгож буй нь их сэтгэл хөдөлгөм болжээ.

"Хураагддаг" заал нь рестораны чухал онцлог болж байгаа ч цорын ганц нь биш юм. Urban Harvest ресторанд мөн нууц цэцэрлэгт хүрээлэн байдаг ба тогооч нар нь хоолонд хэрэгтэй зарим нарийн ногоогоо өөрсдөө тарьдаг. Мөн сар болгон Хятадын орчин үеийн алдартай уран бүтээлчдийн үзэсгэлэн энд гардаг байна.

Бээжин хот дахь “хураагддаг” Urban Harvest ресторан (фото 1)Бээжин хот дахь “хураагддаг” Urban Harvest ресторан (фото 2)Бээжин хот дахь “хураагддаг” Urban Harvest ресторан (фото 3)

цааш үзэх