Хайх

2018 онд тренд болох таван хүнсний бүтээгдэхүүн

2018 онд тренд болох таван хүнсний бүтээгдэхүүн

Дараа жил бид юу идэх вэ?

Text: Г.Тэмүүлэн

Америкийн эрүүл хоолны томоохон сүлжээ дэлгүүрүүдийн нэг болох Whole Foods компани уламжлал ёсоор дараа онд тренд болох хоол, хүнсний трендийг дэлгэлээ. Тэд энэхүү рейтингийг худалдан авагчдын сонголт ба мэргэжилтнүүдийн санал бодол дээр тулгуурлан боловсруулсан байна. Харин одоо дараа жил бид ямар төрлийн эрүүл хүнс хэрэглэх мөн олон нийтийн сүлжээнд зураг нь хамгийн их тархах хүнсний зүйлсийг харцгаая.

Мөөг

2018 онд тренд болох таван хүнсний бүтээгдэхүүн (фото 1)

Зарим нэг төрлийн мөөг дархлаа сайжруулж, антиоксидантаар биеийг тэтгэдэг. Тиймээс дараа жил эрүүл амьдралын хэв маягийг баримтлагчид чага, рейши, кордицепс зэрэг мөөгний төрлүүдийг кофе, цай, халуун шоколад, шөлөнд хийж уух болно. Тиймээс эмээ нараа дуурайн одооноос эхлэн хоёр литрийн шилэн саванд мөөг хийж тавьбал та энэ трендээс хоцрохгүй шүү.

Ургамлын гаралтай хүнс

2018 онд тренд болох таван хүнсний бүтээгдэхүүн (фото 2)

Бидний өмнө мэдээллэж байсанчлан 2018 онд хүмүүс ургамлын гаралтай, мах орлуулагчтай бургер, улаан лоолиор хийсэн сүши зэрэг "ногоон" хоолнуудыг хэрэглэх нь ихэснэ. Энэ тренд нь зөвхөн цагаан хоолтнууд төдийгүй байгаль орчинд ээлтэй аргаар боловсруулсан хүнс идэх хүсэлтэй хүмүүсийн дунд нэлээд түгээмэл байх болно.

Ямар ч хаягдалгүй хүнс

2018 онд тренд болох таван хүнсний бүтээгдэхүүн (фото 3)

Сүүлийн хэдэн жил хүмүүс байгаль орчинд ээлтэй зүйлс хэрэглэж, ухаалаг сонголт хийх болсон. Тэгвэл хоолны салбарт ч мөн энэхүү үзэл дэлгэрч байна. Тухайлбал хүмүүс хүнсний хаягдлыг багасгах зорилгоор ногоо жимсийг хальс, үндэс зэрэгтэй нь хамт идэж байгаа гэнэ. Танд л гэж зөвлөхөд та брокколиний үндсээр салат хийж, хүрэн манжингийн навчаар песто соус хийж болно шүү.

Цэцэгний амттай бүтээгдэхүүнүүд

2018 онд тренд болох таван хүнсний бүтээгдэхүүн (фото 4)

Лаванда цэцгийн амттай зайрмаг, сарнай цэцэгтэй овьёос зэрэг сонирхолтой хоолнууд рестораны цэс болон дэлгүүрийн тавиурууд дээр харагдах болно гэдгийг Whole Foods онцолж байна.

Супер нунтаг

2018 онд тренд болох таван хүнсний бүтээгдэхүүн (фото 5)

Магадгүй та нунтаг хэлбэрийн уургийг төрөл бүрийн смутинд хийж уудаг байж болох юм. Тэгвэл 2018 он нунтаг хэлбэрийн хүнсний оргил үе байх болно гэдгийг мэргэжилтнүүд мэдэгджээ. Жишээ нь хүмүүс өнгөрсөн жилээс түгээмэл болж эхэлсэн матча, спирулина (замаг), буржгар байцаа, коллаген, зэрэг янз бүрийн нунтаг хүнсийг уух зүйлсдээ нэмж хэрэглэнэ гэж Whole Foods үзэж байна.

цааш үзэх