Хайх

Аажмаар хэрэгжүүл: Давсны хэрэглээгээ хэрхэн багасгах вэ?

Бүх зүйл тийм ч хэцүү биш

Аажмаар хэрэгжүүл: Давсны хэрэглээгээ хэрхэн багасгах вэ?

Text: Бюро 24/7

Юуны өмнө эрүүл хооллолтод ч хэмжээ хязгаар байх ёстой гэдгийг дурдах хэрэгтэй. Тэнцвэртэй, шим тэжээлээр баялаг хоол нь эрүүл амьдралын хэв маягийн үндэс юм. Давс ч гэсэн хүний бие организмд нэн шаардлагатай байдаг тул давсны дутагдалд орох нь маш аюултай. Гэсэн хэдий ч хэт их давс хэрэглэх нь эрүүл мэндэд бүр ч хортой. Тухайлбал хэт их давс хэрэглэх нь зүрх судасны үйл ажиллагаанд муугаар нөлөөлж, илүүдэл жинтэй болоход хүргэхийн зэрэгцээ бусад олон өвчний суурь болдог гэдгийг эрдэмтэд баталдаг. Тиймээс Америкийн Зүрхний Нийгэмлэг (AHA) насанд хүрсэн хүн нэг өдөрт хамгийн ихдээ 2,4 г давс хэрэглэх ёстой хэмээн тогтоосон байдаг.

Хэрэв давсны хэрэглээ тань хэтэрч байгааг мэдсэн хэрнээ та үүний эсрэг ямар нэг арга хэмжээ авч чадахгүй байвал Harper's Bazaar сэтгүүлийн хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн зөвлөгөөг дагаад үзээрэй.

Давсны хэрэглээгээ багасгахын тулд өдөрт иддэг давсны хэмжээгээ эрс хасахгүй байх нь таны мөрдөх хэрэгтэй анхны дүрэм юм. Хэрэв та өмнө нь хоолоо маш их давсаар амталж иддэг байсан бол одоо энэхүү нийтлэлийг уншиж, айсандаа давсгүй хоол идэх гэж байна уу? Тэгвэл огт давсгүй хоол идэхээ түр азнаарай. Учир нь удаан хугацааны турш маш их давс хэрэглэж байгаад гэнэт давсгүй хоол идэхэд бүх зүйл ямар ч амтгүй мэт санагдах болно. Тиймээс төлөвлөгөөгөө аажим, аажмаар хэрэгжүүлээрэй. Үүний тулд өдөр тутамдаа давсыг байгалийн гаралтай амт оруулагчаар солих хэрэгтэй. Жишээ нь нимбэгний шүүс эсвэл сармис ашиглаж болно.

Үүнээс гадна идэж буй зүйлсийнхээ давсны агууламжийг сайтар шалгаж байх нь зүйтэй. Та давс агуулдаг бүтээгдэхүүний жагсаалтыг хараад гайхах вий. Үр тариа, талх, мах гээд маш олон хүнсний бүтээгдэхүүнд давс агуулагдаж байдаг. Тэр ч бүү хэл зарим нэг өвчин намдаах зориулалттай эм хүртэл давс агуулдаг гээд бод доо! Тэгэхээр зөвхөн давс худалдаж авахгүй байхад бүх зүйл бүтнэ гэж бодож байвал та үнэхээр гэнэн байна.

Мөн эхний ээлжинд ресторанд хооллохоо зогсоох хэрэгтэй. Хэрэв үнэхээр гадуур хооллох шаардлага гарвал хоолоо зөв сонгохыг хичээгээрэй. Тухайлбал ресторанд үйлчлүүлэхдээ сүмс болон давстай зууш захиалахаас зайлсхийх хэрэгтэй.

Та аажмаар давсны хэрэглээгээ багасгаснаар хүнсний бүтээгдэхүүнүүдийн жинхэнэ амтыг мэдрэх болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх