Хайх

Дэлхийн анхны "робот-гал тогоо" бүхий ресторан нээгдлээ

Дэлхийн анхны "робот-гал тогоо" бүхий ресторан нээгдлээ

Бостон хотноо

Text: Бюро 24/7

Массачусетсийн технологийн институтийн инженерүүд хамтран робот гал тогоо бүхий ресторан нээлээ. Дэлхийн анхны робот гал тогоо гэгдэж буй тус ресторанд долоон роботууд "ажилладаг" ба гурван минутын дотор нэг хоолыг бүрэн бэлтгэдэг байна. Зохион бүтээгчид амт, чанаргүй хирнээ өндөр үнэтэй түргэн хоолонд сэтгэл дундуур байдаг учир тус роботуудыг бүтээх санаа төржээ.Дэлхийн анхны "робот-гал тогоо" бүхий ресторан нээгдлээ (фото 1)

"Spyce" нэртэй уг ресторанд нэг хоол дунджаар 7 ам.доллараар худалдаалагддаг бөгөөд цагт 200 хүртэлх тооны хоолыг бэлтгэх хүчин чадалтай байна. Ресторанд ирсэн үйлчлүүлэгчид мэдрэгчтэй дэлгэцийн тусламжаар захиалгаа хийх ба ингэснээр "тогооч-роботууд" хоолыг бэлтгэж эхэлнэ. Хоол бэлтгэх үйл явц нь үйлчлүүлэгчдийн нүдний өмнө өрнөдөг бөгөөд энэ нь хэрэглэгчдэд хир чанартай хүнсний материал хэрэглэж байгааг харах боломжийг олгох ажээ.Дэлхийн анхны "робот-гал тогоо" бүхий ресторан нээгдлээ (фото 2)Инженерүүд хоолны цэсийг Мишлений одтой тогооч Даньел Боулуд болон Сем Бенсон нартай хамтран гаргажээ. Ресторанд зууш, салад, паста, рамен гэх мэт Тайланд, Франц, Морокко зэрэг олон үндэстний хоолоор үйлчилдэг байна.

Түүнчлэн тус роботуудад цэвэрлэх үйлдлийн системийг давхар суулгаж өгсөн ба энэ нь энгийн хоолны газруудаас 80 хувиар бага хэмжээний ус цэвэрлэгээнд зарцуулдаг байна.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх