Хайх

Дэлхийн хамгийн шилдэг дотоод засалтай 6 ресторан

Дизайн ба хоолны урлагийг нэг дороос мэдрэх нь

Text: Бюро 24/7

Bar Palladio

Интерьер дизайнер: Энн Мари
Хаана: Энэтхэг улс, Жайпур хот

Энэтхэгийн Жайпур хотод байрлалтай Bar Palladio тансаг зэрэглэлийн рестораныг 2013 онд Барбара Молини гэх Итали гаралтай бүсгүй нээж байжээ. Энэтхэг рүү 2005 онд суурьшихаар нүүж байсан Барбарагийн мөрөөдөл нь италийн соёл, уур амьсгалыг энэтхэгчүүдэд түгээж дэлгэрүүлэх явдал байв. Ингэж итали тэр дундаа Венец хотыг санагдуулам ресторан нээх санаагаа олжээ.

Дэлхийн хамгийн шилдэг дотоод засалтай 6 ресторан (фото 1)

The Refuge by Volta

Интерьер дизайнер: Алекс Михаелис, Том Бойд
Хаана: Их Британи улс, Манчестер хот

Манчестер хотод байрлах The Refuge by Volta нэртэй рестораны дотоод заслыг дундад зууны үеийн уран барилга, готик стилиэс санаа аван гаргажээ. 1,000 орчим м2 бүхий энэхүү ресторан таныг бодит байдлаас тусгаарлан, эртний цагт очсон мэт мэдрэмж төрүүлэх болно.

 

Habanera

Интерьер дизайнер: Жорже Лозано
Хаана: Испани улс, Мадрид хот

"Proyecto Singular" архитектур дизайны агентлагийн захирал Habanera рестораны дизайныг гаргахдаа Куб улсын амар тайван, хөгжилтэй байдлаас сэдэвлэжээ. Ногоон ургамал, далдуу мод, сонирхолтой хээ угалз бүхий хана, тааз, ил галын зуух зэрэг санаанд оромгүй олон төрлийн зүйлсийг нэг дор урлагтайгаар цогцлоосон нь Habanerа рестораныг улам бүр сонирхолтой болгожээ.

Дэлхийн хамгийн шилдэг дотоод засалтай 6 ресторан (фото 2)

Madero

Интерьер дизайнер: Taller KEN компани
Хаана: Гватемал хот

Гватемал хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй хэсэгт орших цонхгүй Madero ресторан гаднаасаа уйтгартай, энгийн нэг дөрвөлжин байшин шиг харагдах ч дотор засал харин ч эсрэгээрээ нүд баясгаж, сэтгэл хөдөлгөх болно. Халуун орны мод, машин, өнгөлөг ширээ сандлаар чимэглэгдсэн Madero рестораныг хүүхдийн үлгэрийн номтой зүйрлэж болох юм.Дэлхийн хамгийн шилдэг дотоод засалтай 6 ресторан (фото 3)

Keleo

Интерьер дизайнер: David/Nicolas компани
Хаана: Ливан улс, Бейрут хот

Хэрэв та абстракт уран зураг, тэр дундаа домогт зураач Кандинскийгийн шүтэн бишрэгч бол Ливаны нийслэл Бейрут хотод орших Keleo ресторанаар заавал зочлоорой. Усан цэнхэр өнгийн хана, абстракт хээ, усан ягаан өнгөтэй хамба хилэн буйдангийн хослол нь тэр чигтээ Keleo pестораныг онцгой болгох ба интерьер засалд Христийн сүмийг санагдуулам деталиудыг чимэг болгон оруулсан нь улам бүр нүд баясгана.Дэлхийн хамгийн шилдэг дотоод засалтай 6 ресторан (фото 4)

the Gallery

Хаана: Их Британи улс, Лондон хот

Та магадгүй Instagram олон нийтийн сүлжээн дээрээс ягаан өнгийн хясаа мэт харагдах хамба хилэн буйдантай рестораны зургийг олонтаа харсан байх. Лондон хотод орших the Gallery ресторан Их Британийн хамгийн үнэтэй рестораны нэгд тооцогддог бөгөөд салбарын нэр хүндтэй шагналын эзнээр хэд хэдэн удаа сонгогджээ. the Gallery рестораны хананд олон янзын "sketch" зургуудыг өлгөсөн ба рестораны аяга, таваг ч бас ийм "sketch" хээтэй.Дэлхийн хамгийн шилдэг дотоод засалтай 6 ресторан (фото 5)

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх