Хайх

Донна Хэй санал болгов: Энэ хаврын шилдэг холигч машинууд

Донна Хэй санал болгов: Энэ хаврын шилдэг холигч машинууд

Эрүүл хооллолт

Text: Buro.Mongolia


Эрүүл, зөв хооллолтын хамгийн гоё Donna Hay сэтгүүлийг эрхлэн гаргагч, хоолны стилист Донна Хэйгийн сонгосон холигч машинуудыг танд танилцуулъя

"Хайртай дотны хүмүүсээ уураг болон витаминаар баялаг хоол хүнсээр дайлах нь хамгийн том жаргал" гэж Донна Хэй энэ сарын сэтгүүлийнхээ ээлжит дугаарт эрхлэгчийн захидалдаа бичжээ. Тэгвэл өглөө бүр хайртай хүмүүсээ дайлж болох хамгийн хурдан бас амттай арга бол шинэхэн жимс, ногооны холимог гэж бид үзлээ. Үнэхээр хаврын улирал ирж байгаа тул бидэнд илүү их амин дэм, эрдэс бодис хэрэг болно. Тиймээс жимс, ногооны яс, үр, хальсанд хүртэл агуулагдаж буй бүх амин дэмийг танд амтат шүүс болгон өгч чадах эдгээр холигч машинуудыг анхааралдаа аваарай. 

Донна Хэй санал болгов: Энэ хаврын шилдэг холигч машинууд (фото 1)

BREVILLE JUICE FOUNTAIN. $199

Энэ холигч нь минутанд 13000 удаа эргэдэг болохоор ямар ч хатуу, бүхэл жимс, ногоог санаа зовох зүйлгүй хийж болно. Дотроо жимсний үлдэгдэл хальс болон зөөлөн эдийн үлдэгдлийг агуулах том савтай учир хог хаягдалын хэсэг тэр бүр дүүрээд байхгүй. Гол онцлог нь хурдан ажиллах хөдөлгүүрээс болж шүүс халахаас сэргийлсэн хөргөгч технологитой. Хэт халуунд амин дэмүүд устаж, чанараа алддаг шүү дээ. Мөн энэхүү төхөөрөмжийг дагалдуулан вакуумжуулан хадгалах сав бэлгэнд ирдэг бөгөөд бэлтгэсэн жүүсээ түүнд хийж, хөргөгчинд 2-3 өдөр хадгалах боломжтой. 

Донна Хэй санал болгов: Энэ хаврын шилдэг холигч машинууд (фото 2)

KUVINGS ‘WHOLE FRUIT' COLD-PRESS JUICER. $598

Энэ холигчинд жимс, ногоог хэрчиж хийх шаардлагагүй, шууд л бүтнээр нь хийж болно. Нэрнээсээ эхлээд харагдаж байгаа энэ давуу тал нь хүмүүс бидэнд жимс ногооноос тэр бүр авч чаддаггүй байсан яс, үр, хальсанд агуулагддаг амин дэмүүдийг өгөх болно. Дээр нь бусад машиныг бодвол илүү их шүүс гаргаж өгөх бөгөөд товчхондоо ашигт үйлийн коэффициент өндөртэй бүтээгдэхүүн юм. Мөн энэ онд гарч буй шинэчлэгдсэн технологи нь танд хөлдөөсөн амттан болон мөстэй жимсний ундаа хийх боломж олгоно. 

Донна Хэй санал болгов: Энэ хаврын шилдэг холигч машинууд (фото 3)

NUTRIBULLET PRO 9-PIECE SET. $198

Энэ холигч нь олон төрлийн иртэй зүсэгч хутгатай бөгөөд 900 мл 500 мл-ийн сонголттой шүүсний савтай. Таглааг болон түүний резинийг салгаж цэвэрлэх боломжтой нь бүгдийг цэвэрхэн байх ёстой гэж үздэг эзэгтэй нарт таалагдана. Мөн олон төрлийн шүүс хийх жор дагалддаг учраас өдөр бүр шинэлэг амттанг хийх боломжтой. 

Донна Хэй санал болгов: Энэ хаврын шилдэг холигч машинууд (фото 4)

OSTER ‘VERSA' BLENDER. $598

Амтат ундааг маш хурдан бэлэн болгоно гэдэг том давуу тал. Өглөө хичээл, сургуульдаа олон хүүхэд хүргэж өгдөг эцэг, эхчүүд гэрээсээ гарахын өмнө хоромхон зуур цайлж, бас эрч хүчээ бүрэн цэнэглэх боломж өгнө гэсэн үг. Ийм зорилгоор холигч машинд циклон эргэлтийн систем суулгасан байгаа. Цэвэр гангаар хийсэн зүсэгч хутга нь ямар ч хатуу материалаас шүүс гаргах бөгөөд шүүс бэлтгэдэг аяга нь хүний биед хор нөлөөгүй цэвэр материалаар хийгдсэн учраас сэтгэл ханамжийн баталгаа зуун хувь. Энэ холигчид мөн жорны тайлбар дагалдан ирдэг. 

Донна Хэй санал болгов: Энэ хаврын шилдэг холигч машинууд (фото 5)

BREVILLE ‘THE BOSSTM'
SUPER BLENDER. $899

Супер холигч гэж үүнийг л хэлнэ. Түүнд хөлдүү, бүхэл гээд ямар ч жимс, ногоо хийж хоромхон зуур шүүсийг нь гарган авч болно. Дээр нь хурдны тохиргоог солих боломжтой. Таны амтлах шүүсэнд жимс, ногооны яс, үрнээс хүртэл цугларсан онцгой амин дэмүүд цугларсан байх учир бүтэн өдөр сэтгэл өөдрөг явах эрч хүчээр өөрийгөө тэтгээрэй. 

цааш үзэх