Хайх

Эрүүл амьдралын хэв маяг: Хэрхэн байгальд ээлтэй үдэшлэг зохиох вэ?

Эрүүл амьдралын хэв маяг: Хэрхэн байгальд ээлтэй үдэшлэг зохиох вэ?

“Zero-waste” - Ирээдүйд хийх хөрөнгө оруулалт

Text: Бюро 24/7

Орчин үеийн хүмүүс хэрэглээ багатай минимал амьдралын хэв маягийг эрэлхийлж, байгальд ээлтэй байдлыг эрхэмлэх болжээ. Байгальд ээлтэй гэх тодотгол амьдралын хэв маягаас гадна хувцас загварт "slow-fashion", гоо сайхны салбарт "zero-waste" гэх нэрийдлээр яригдах болсон билээ.

Хуванцар сав байгальд шингэхдээ 100 жил зарцуулдаг бол шилний хог хаягдал ор мөргүй алга болохын тулд 1000 жилийн хугацаа шаарддаг байна. Ингээд бодохоор бидний хойч үе маш аюултай орчинд амьдрах болж байгаа биз? Тиймээс хүн болгон дор бүрнээ хаягдал багатай зүйлс хэрэглэвэл ирээдүйд тохиох аюулыг багасгаж чадах юм.

Тиймээс бид хог хаягдалгүй хирнээ сонирхолтой үдэшлэг хэрхэн зохион байгуулах тухай мэргэжилтнүүдийн зөвлөгөөг бэлтгэлээ.

Юуны өмнө нь ийм төрлийн үдэшлэг зохиохоор шийдсэн бол нэг удаагийн хэрэгсэл болон агаарын бөмбөлгөөс татгалзах хэрэгтэй. Харин урилганы тухайд олон нийтийн сүлжээ эсвэл цахим шуудан ашиглахыг хог хаягдалгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч The Hive компанийн үүсгэн байгуулагч Клер Сансело зөвлөлөө.

 

Харин үдэшлэг дээрх чимэглэлийг сонгохдоо аль болох ахин ашиглагдаж болох чимэглэл аль эсвэл амьд цэцэг навч сонгохыг The Pilgrims компанийн үүсгэн байгуулагч Нажмиа Зулкарнен зөвлөж байна. Түүнчлэн хан боргоцой болон тарвасыг коктейл хийх аяганы оронд хэрэглэж болох бол, жимс болон амттаныг сүрлэн сагсанд хийгээрэй.

Хэрэв та ирсэн зочиддоо бэлэг дурсгал өгөхийг хүсч байвал материаллаг зүйл биш харин тэдэнд дурсамж болон үлдэх тоглолтын тасалбар, спад үйлчлүүлэх эрхийн бичиг зэргийг бэлэглэж болно.

Түүнчлэн Нажмиа Зулкарнен үдэшлэгтээ сонирхолтой уур амьсгал оруулахыг хүсвэл доорх зүйлсийг туршиж үзэхийг санал болгосон юм.

1. Анхилуун үнэрт эфирийн тос ашиглах - Дуу хөгжмөөс дутахааргүй таашаал өгч чадах зүйл бол таатай үнэр билээ. Уригдсан зочдыг сэтгэл хангалуун байлгахыг хүсвэл байгалийн гаралтай эфирийн тос болон лаа ашиглаарай.

2. Цагаан хоол бэлтгэх - Зочдод идэхэд хялбар хоол бэлдэж, хүнсний хаягдал гаргахгүйн тулд "finger food" маягаар ширээгээ засаарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх