Хайх

Эрдэмтэд: Паста идэх нь жингээ хасахад тусалж болзошгүй

Эрдэмтэд: Паста идэх нь жингээ хасахад тусалж болзошгүй

Олон судалгаа баталж байна

Text: Бюро 24/7

Канадын Торонто хотод байрлах Гэгээн Михаилын эмнэлэг 2500 хүний дунд явуулсан судалгааны үр дүнд жингээ хасахын тулд дуртай хоолноосоо татгалзах шаардлагагүй болохыг баталлаа.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийг хоёр бүлэгт хуваан долоо хоногийн турш эхний бүлэг хүмүүст будаа, төмс, цагаан талх зэрэг нүүр усаар баялаг хоол, харин хоёр дахь бүлэг хүмүүст зөвхөн пастаны төрлийн хоол бэлдэж өгчээ. Туршилтад хамрагдсан хүмүүсийн биеийн жин, бэлхүүсний тойрог, бие дэх өөх тосны хэмжээг туршилт эхлэхээс өмнө болон дууссаны дараа хэмжиж үзэн харьцуултал маш сонирхолтой үр дүн гарсан байна. Тодруулбал, долоо хоногийн турш паста идсэн хүмүүсийн биеийн жин өмнөхтэйгөө харьцуулбал дунджаар 500 граммаар багассан байсан бол нүүрс ус ихтэй хоол идсэн хүмүүсийн биеийн жин харьцангуй нэмэгджээ.

Энэхүү судалгаа нь паста идсэнээр жин нэмэхгүй болохыг баталсан анхны судалгаа биш юм. 2016 онд Австрали болон Италид нийт 30000 гаруй хүнийг хамруулсан судалгаанд ч мөн ижил үр дүн гарч байжээ.

Учир нь паста нь бусад төрлийн хоол, зууштай харьцуулбал гликемийн индекс багатай бөгөөд энэ нь цусан дахь глюкозын хэмжээг тогтворжуулж өгдөг байна. Түүнчлэн эрдэмтэд жингээ хасахын тулд хоолны дэглэм барихын оронд овьёос, шош гэх мэт гликемийн индекс багатай хүнс хэрэглэхийг зөвлөлөө.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх