Хайх

“Game of Thrones” цувралын сэдэвтэй баар нээгдэнэ

“Game of Thrones” цувралын сэдэвтэй баар нээгдэнэ

Поп-ап баар

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Хэрэв та "Game of Thrones" цуврал дээр гардаг Ланнистерын гэр бүл шиг дарс шимж үзэхийг хүсдэг бол одоо энэ мөрөөдөл тань биелэх боломжтой боллоо. "Drink Company" нэртэй компани энэ сарын сүүлээр Вашингтон хотод HBO телевизийн алдарт "Game of Thrones" цувралын сэдэвтэй баар нээх гэж байна. Тэд уг баарыг долоодугаар сард олонд цацагдах алдарт цувралын шинэ улирлыг тохиолдуулан нээж байгаа аж.

Энэхүү баар нь Вашингтон дахь The Mocking Bird Hill, Southern Efficiency, Eat the Reach гэх гурван залгаа баарны орон зайд байршиж, түр хугацаанд үйл ажиллагаагаа явуулах болно. Түүнчлэн тус баар нь интерьер заслаа "Game of Thrones" цувралд гардаг Вестерос ба Эссос улсуудын стилиэр засаж янзлах юм. Бааранд зочилсон хүмүүс "Төмөр хаан ширээ", сэлэм, луу гэх зэрэг кинонд гардаг бүхий л эд зүйлсийг бодитоор олж харах боломжтой байна.

"Game of Thrones" цувралаас сэдэвлэсэн уг баар нь мөн "Тирионы ундаа", "Ланнистерын гэр бүлээс мэнд дэвшүүлж байна" зэрэг сонирхолтой нэртэй коктейль ба дарсуудаар үйлчлэх болно. Шинэ баар зургаадугаар сарын 21-ээс наймдугаар сарын 27 хүртэл ажиллана.

 

 

цааш үзэх