Хайх

McDonald’s Мартын 8-нд зориулан логогоо өөрчилжээ

Жилд нэг л удаа

McDonald’s Мартын 8-нд зориулан логогоо өөрчилжээ

Text: Бюро 24/7

CNN сувгийн мэдээллэж буйгаар түргэн хоолны McDonald's сүлжээ нэг өдрийн хугацаанд логогоо өөрчилжээ. Тус сүлжээний 100 гаруй салбарын ажилчид Мартын 8-ны баярт зориулж уламжлалт М үсэгний оронд W үсэгний сийлбэртэй тусгай цамц ба саравчтай малгай өмсөн үйлчилсэн байна. Мөн McDonald's-ийн удирдлага Калифорни дахь нэгэн салбарын гаднах логог өөрчилж, M үсгийг эргүүлэн харуулжээ.

McDonald's өөрийн түүхэнд анх удаа ийнхүү логогоо өөрчилсөн юм. Энэ үйлдлийг компани "дэлхийн эмэгтэйчүүдийн гаргасан гайхамшигтай амжилтуудыг магтан дуулах" зорилгоор хийсэн гэнэ.

McDonald's-ийн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар албан ёсны мэдэгдэл хийхдээ сүлжээний салбаруудад ажиллаж буй 10 удирдах албан тушаалтны 6 нь эмэгтэй хүн байдгийг онцолсон юм.

 

  • Зураг:
Цааш үзэх