Хайх

Загварлаг жимс: Зөөлөн ягаан өнгийн хан боргоцой

Загварлаг жимс: Зөөлөн ягаан өнгийн хан боргоцой

Millennial Pink

Text: Buro.Mongolia


Зураг:

Ягаан өнгийн хан боргоцойн патентыг жимсний томоохон үйлдвэрлэгч, нийлүүлэгч Del Monte компани авчээ. Өвөрмөц өнгөтэй хан боргоцойг анх 2005 онд гаргаж авсан хэдий ч, одоо л зах зээлд нийлүүлж байгаа юм. Эдгээр хан боргоцойг тарьж ургуулдаг цорын ганц газар нь Коста-Рика гэнэ.

Шинэхэн сортын хан боргоцойг "Rose" хэмээн нэрлэжээ. Ягаан өнгийн сортыг гаргаж авахын тулд үйлдвэрлэгчид энгийн хан боргоцойг эрлийзжүүлэн, улаан лоолийн өнгө бүхий ликопин гэх пигментийг нэмснээр хүсэмжит үр дүндээ хүрсэн байна. Del Monte компанийн мэдэгдэж буйгаар ягаан өнгийн хан боргоцой нь энгийн хан боргоцойгоос илүү чихэрлэг амттай аж.

 

A post shared by Celia Chan (@celia723) on

A post shared by Skaught88 (@skaught88) on

цааш үзэх