Хайх

Орон орны хүмүүс зул сарын баяраар юу иддэг вэ?

Пудинг, KFC, гахайн мах

Орон орны хүмүүс зул сарын баяраар юу иддэг вэ?

Text: Бюро 24/7

Есүс Христийн мэндэлсэн өдрийг зарим улс орнууд маш өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Зул сарын баярын бас нэгэн чухал зүйл бол мэдээж хэрэг баярын ширээ гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Жишээ нь хүмүүс төгс бүрж шарсан гахайн мах, үхрийн хавирга, амтат бялуу ба пудинг зэрэг уламжлалт зоогуудыг бэлтгэж, гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд аз жаргал, баяр баяслаар дүүрэн угтдаг байна. Харин одоо зул сарын баяраар орон орны хүмүүс ямар зоог бэлтгэж иддэг талаар хамтдаа харцгаая.

Австралид: "Павлова" бялуу

Орон орны хүмүүс зул сарын баяраар юу иддэг вэ? (фото 1)

ОХУ-ын алдарт балетчин Анна Павловагийн нэрэмжит энэхүү амттанг өндөгний цагаан, нунтаг сахар, жимс жимсгэнээр хийдэг тул маш хөнгөн бүтэцтэй болдог. Яг л үүлэн дээр хөвж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг энэхүү амттан нь хүүхэд, настай хүмүүс гээд хүн бүхэнд таалагддаг.

Германд: Шарсан галуу улаан байцааны хамт

Орон орны хүмүүс зул сарын баяраар юу иддэг вэ? (фото 2)

Германчууд зул сарын баяраар шүүслэг шарсан галууг улаан байцааны хачиртай хамт иддэг. Тэд галуунд ихэвчлэн алим, сонгино, туулайн бөөр эсвэл чавгаар шанз хийдэг байгаа.

Филиппинд: Бибингка будааны бялуу

Орон орны хүмүүс зул сарын баяраар юу иддэг вэ? (фото 3)

Бибингка гэх нэртэй будааны бялуу нь зул сарын баяраар Филиппинд маш түгээмэл болдог амттан юм. Зөөлөн хэрнээ зажлууртай энэхүү амттанг зул сарын баярын үеэр ихэвчлэн Католик сүмийн гадаа худалдаалж байх нь элбэг харагддаг.

Японд: KFC

Орон орны хүмүүс зул сарын баяраар юу иддэг вэ? (фото 4)

Юуны өмнө зул сарын баяр бол Японы үндэсний баяр биш гэдгийг дурдах хэрэгтэй. Гэхдээ хамгийн сонирхолтой нь 1974 оны арванхоёрдугаар сард KFC түргэн хоолны сүлжээ Японд "Kentucky for Christmas!" буюу "Зул сарын баяраар Кентакки!" гэх нэртэй аян өрнүүлснээр Япончууд жил бүрийн уг өдөр KFC иддэг уламжлал тогтсон юм. Тэгэхээр өнөөдөр буюу жил бүрийн зул сарын баяраар 3,6 сая Япон гэр бүл KFC-гийн шарсан тахиа зооглодог байна.

Их Британид: Инжиртэй пудинг

Орон орны хүмүүс зул сарын баяраар юу иддэг вэ? (фото 5)

Инжир жимсээр хийдэг энэхүү амттан нь XVI зууны үеийн Англи улсаас гаралтай. Найрлагандаа амтат инжир, хатаасан жимс, шанц, задь, брэнди дарс агуулдаг уг пуддингийг нэг сарын турш хадгалж бэлтгэдэг байна.

Перуд: Халуун шоколад

Орон орны хүмүүс зул сарын баяраар юу иддэг вэ? (фото 6)

Зул сарын баяраар Перуд "Chocolatadas" нэртэй арга хэмжээ зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ үеэр хүмүүс панеттоне гэх амтат талх идэн халуун шоколад ууж баяраа тэмдэглэдэг байна.

Францад: Туулайн бөөрөөр хийсэн шанзтай цацагт хяруулын мах

Орон орны хүмүүс зул сарын баяраар юу иддэг вэ? (фото 7)

Зул сарын баярын өмнөх өдөр франц хүмүүс сүмд мөргөл үйлдсэнийхээ дараа "Réveillon" гэх уламжлалт хоолыг зооглодог. Энэхүү франц маягийн хоол нь туулайн бөөрөөр хийсэн шанзтай цацагт хяруулын мах, хясаа, фуа гра, хавч болон төрөл бүрийн бяслагнаас бүрддэг байна.

Энэтхэгт: Бириани

Орон орны хүмүүс зул сарын баяраар юу иддэг вэ? (фото 8)

Энд зул сарын баярыг Барууны болон Энэтхэгийн уламжлалт соёлыг хослуулан тэмдэглэдэг. Жишээ нь баярын ширээнд зул сарын бялуу болон дарс, бириани гэх будаатай хуурга, кардамон, үзэм, гүргэм, бялзуухай самар, бүйлсний чихэрлэг амттай фирни нэртэй будааны пудингтэй хамт тавьдаг.

АНУ-д: "Eggnog"

Орон орны хүмүүс зул сарын баяраар юу иддэг вэ? (фото 9)

АНУ болон Канадад зул сарын баярыг "Eggnog"-гүй төсөөлдөггүй. Энэхүү ундааг өндөг, сүү болон элсэн чихэртэй ром дарсаар хийдэг. "Eggnog" ундаа нь хамгийн анх Их Британид үүссэн боловч XVIII зуунд АНУ-д дэлгэрч, үүнээс хойш энд зул сарын баярын уламжлал болон үлдсэн юм.

Италид: Панеттоне

Орон орны хүмүүс зул сарын баяраар юу иддэг вэ? (фото 10)

Анх Милан хотод үүссэн энэхүү Итали маягийн амтат талхыг зул сарын баяраар улс орон даяар иддэг уламжлалтай. Панеттоне амттаны тухай сонирхолтой баримт дэлгэхэд энэ жил Милан дахь II Виктор Эммануэлийн галерейд дэлхийн хамгийн том панеттонег танилцуулсан байгаа. Уг амтат талх нь хоёр метр өндөртэй бөгөөд 140 кг жинтэй байжээ.

  • Зураг:
Цааш үзэх