Хайх

Оройн зоогийг таатай байлгахын тулд ширээний ард юуны тухай ярих вэ?

Оройн зоогийг таатай байлгахын тулд ширээний ард юуны тухай ярих вэ?

Бас амттан идэхийн өмнө юу хийх вэ?

Text: Бюро 24/7


Зураг:

Ихэнх детектив зохиолын үйл явдал хоолны ширээний ард өрнөдөг нь зүгээр ч нэг тохиолдол биш юм. Зоог барих үед заримдаа маш уйтгартай эсвэл зүгээр л хачирхалтай ярианууд болж өнгөрдөг тул гэмт хэрэг гарсан гэх мэдээ ярианы сэдвээс хазайх аврал болж хувирах нь бий. Тэгвэл оройн зоогийг там болгон хувиргахгүйн тулд ямар сэдвээр ярилцах талаар мэргэжилтнүүд юу гэж зөвлөснийг бид цуглуулан хүргэж байна.

Хэний ч тухай биш

Ихэвчлэн хүмүүс өөрсдийнхөө тухай ярих дуртай байдаг бол хүмүүжилтэй хүмүүс мөн эргээд харилцаж буй хүнийхээ тухай асуудаг. Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж буйгаар яриа өрнүүлэх хамгийн шилдэг арга нь өөрийнхөө тухай ч биш, харилцаж буй хүнийхээ талаар ч биш харин гуравдагч зүйлийн талаар ярих гэнэ. Мөн сонирхол татах сэдэв сонгож, амьд хэлэлцүүлэг өрнүүлэхийн тулд магадгүй бага зэрэг цочирдуулсан зүйл ч ярьж болох юм.

Жишээ нь Рико Гаглиано ба Брендан Фрэнсис Ньюманы "Brunch is Hell: How to Save the World by Throwing a Dinner Party" номонд шинжлэх ухааны туршилтууд, шинэ үг хэллэг ба сонирхолтой үзэсгэлэнгүүд гэх гурван сэдвийг сонгож ярилцахыг санал болгожээ.

Гэрийн даалгавар

Хэрэв яриагаа илүү сонирхолтой байлгахыг хүсвэл зочдодоо хэлэлцэж болох ямар нэг тодорхой сэдэв урьдаас өгч болох юм. Үүнээс гадна тодорхой нэг ном зохиол эсвэл нийтлэл зэрэг бүхэл бүтэн текст ч байж болно.

Мөн хэрэв танай гэрт сайн бүтээлүүдтэй номын сан байдаг бол үндсэн зоог болон амттаны хооронд цаг гаргаж ном уншихыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Ингэснээр та зоогуудын хооронд зочдоо завгүй байлгаж давхар цайны үеэр ярилцах сэдвээ олж болно.

Ширээний ард тоглох тоглоом

Хэт оюуны биш ч хэт энгийн биш тоглоомууд цагийг зугаатай өнгөрөөхөд тусална. Тухайлбал зочдодоо "Дэмжих эсвэл эсэргүүцэх" тоглоомыг санал болгож болно. Энэхүү тоглоомын дүрэм маш энгийн. Хөтлөгч ямар нэг эд зүйлс эсвэл үйл явдлыг нэрлэхэд бусад оролцогчид өөрийн бодлоо хуваалцаж, энэ талаар мэтгэлцэнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх