Хайх

Өөрийгөө сувилахуй: "Moon Milk" таныг тайван нойрсоход тусална

Аюрведа буюу эрүүл амьдрах урлагийн нэг хэсэг

Өөрийгөө сувилахуй: "Moon Milk" таныг тайван нойрсоход тусална

Text: Бюро 24/7

Pinterest сүлжээнд 2017 оноос хойш өнөөг хүртэл хайлтын дээгүүрт жагсаж, олон хүмүүсийг тайван нойрсоход тусалж буй "Moon Milk" гэж юу вэ? Аюрведа буюу эртний Энэтхэгчүүдийн эрүүл амьдрах хэв маягийн нэг хэсэг болсон саран сүү гэдэг нь зөгийн бал болон эмийн ургамлыг бүлээн сүүнд найруулахыг хэлж байгаа бөгөөд уг сүүг унтахын өмнө ууснаар шөнийн турш амар тайван нойрсох болно. Ялангуяа ядарч, стресст орсон үедээ уух нь хамгийн тохиромжтой болохыг мэргэжилтнүүд зөвлөлөө. Түүнчлэн эрүүл хооллолтын тухай нийтлэл бичдэг блоггерууд ч мөн "Moon Milk"-ийн давуу талыг хуваалцаж, уухыг санал болгосоор байна.

Учир нь сүү болон зөгийн баланд хүний биеийг тайвшруулдаг мелатонин дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг бодис агуулагддаг бол цагаан гаа, сармис зэрэг эмийн ургамал нь цусны эргэлт болон хоолны шингэцийг сайжруулдаг байна.

National Dairy Council-ийн эрүүл хооллолтын зөвлөгч Эрин Коффелд "moon milk"-ийг найруулахдаа шим тэжээлээр баялаг үнээний сүү сонгохыг санал болголоо. Учир нь ийм төрлийн сүүнд кальци, уураг, В витамин ихээр агуулагддаг ажээ.

Мөн найруулсан сүүндээ синнамон, куркума, жимсний шүүс, наргил самрын тос зэргийг нэмэн өөрийн хүссэн амтыг гаргаж авч болно. Хэрэв та интернетээс "Moon Milk" гэж хайвал маш олон төрлийн жор олж авах боломжтой. Харин бид уншигчиддаа зориулан ягаан өнгийн "moon milk" жорыг бэлтгэлээ. Уг сүүг бэлтгэхэд танд ганц л минут шаардагдана.

Өөрийгөө сувилахуй: "Moon Milk" таныг тайван нойрсоход тусална (фото 1)

Ягаан өнгийн "moon milk" жор:
1 аяга сүү
½ аяга интоорын цэвэр шүүс
1 цайны халбага зөгийн бал
½ цайны халбага хүн орхоодойн нунтаг
Хатаасан хүнсний сарнайн дэлбээ

Бүлээсгэсэн сүү болон интоорын шүүсээ хооронд нь хольж, дээрээс нь зөгийн бал болон хүн орхойдойн нунтгаа хийнэ. Хүсвэл та саран сүүгээ найруулахдаа холигч ашиглаж болох ба бэлэн болсон бэлдмэл дээрээ хатаасан хүнсний сарнайг цацаж өгнө.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх