Хайх

Амин дэмээр баялаг цэс: “Счастье” ресторан

Амин дэмээр баялаг цэс: “Счастье” ресторан

Амтлаг амьдрал

Text: Б.Энхжин


Зураг:

Нарийн боовны тогооч Екатерина Киселькова болон ахлах тогооч Дмитрий Решетников, Константин Бруз нар шинэхэн, эрүүл мэндэд тустай хүнсний ногоо, халуун шөл болон амтлаг далайн бүтээгдэхүүнүүдээр дүүрэн шинэ улирлын цэс боловсруулжээ

Өвөл бүрэн ирж хүн бүрт илүү их амин дэм, тав тух үгүйлэгдэнэ. Харин "Счастье" бар-ресторан таныг амин дэм, энергиэр нөхөх шинэхэн цэсээ санал болгож байна. Үүнд хүний дархлааг идэвхижүүлэх хулуу болон самартай ногооны салат бий. Мөн бүгд мэддэг, хийхэд амар, сайхан дурсамж сэргээх өөр хоолнууд ч байна. Жишээ нь үхрийн махтай борщ, жигнэсэн хүрэн манжин болон хар талх гээд ээжийн хоолны амтыг санагдуулж, гэр бүлээрээ том ширээний ард цуглан суусан мэт сэтгэгдлийг энэ газар төрүүлнэ. Харин маханд дурлагсдад зориулж Дмитрий Решетников болон Константин Брук нар өвлийн өдрүүдэд хундага дарстай зооглох ногоон перцтэй, цөцгийн сүмстэй үхрийн махан стейк, улаан лооль болон бууцайтай тахиан махан стейк, цагаан мөөг, шарсан хулуутай тугалын махан тальяттуг цэсэндээ оруулжээ. Зочны захиалгаар ногоотой шарсан, эсвэл жигнэсэн цацагт хяруулын мах ч мөн хийж болох юм.

Амин дэмээр баялаг цэс: “Счастье” ресторан (фото 1)

Нарийн боовны тогооч Екатерина Киселькова "Счастье" рестораны зочдын аз жаргалын түвшинг нэмэгдүүлэхээр "хүссэн өнгө ба амт" дессерт зохиожээ. Екатеринагийн хэлж буйгаар өвлийн амтлаг цэсэнд намрын тод өнгөнүүд болон намар-өвлийн цуглуулгын загварлаг хувцаслалт гэх зэрэг орчин үеийн хотуудын өнгө төрхийг оруулж өгсөн байна.
Тэгэхээр "Аз жаргалыг" зөвхөн мэдрэх биш мөн амталж болох нь ээ.

Амин дэмээр баялаг цэс: “Счастье” ресторан (фото 2)

цааш үзэх