Хайх

Сонирхолтой амт: Чипс, шарсан төмс, попкорныг ямар дарстай хослуулах вэ?

Амралтын өдрүүдээр туршаад үзээрэй

Сонирхолтой амт: Чипс, шарсан төмс, попкорныг ямар дарстай хослуулах вэ?

Text: Г.Тэмүүлэн

Танд хааяа ч гэсэн хоолны дэглэмээ мартаж, эрүүл мэндэд төдийлөн тустай биш ч гэлээ үнэхээр амттай зүйлс идмээр санагдах үе байдаг л биз дээ? Жишээ нь ууттай чипс, шарсан төмс, попкорн, пицца зэрэг амттай хоолнуудыг ялангуяа амралтын өдрүүдэд идэх хүсэл өөрийн эрхгүй төрдөг. Тэгвэл бид эдгээр бүтээгдэхүүнүүдийг ямар дарстай хамтад нь хэрэглэвэл илүү сонирхолтой амт гарч ирэхийг дэлгэж байна. Учир нь цаг үргэлж оргилуун дарсыг гүзээлзгэнэтэй хослуулж эсвэл шардонег зөвхөн загастай хамт идэх нь уйтгартай шүү дээ.

Попкорн ба Шардоне

Сонирхолтой амт: Чипс, шарсан төмс, попкорныг ямар дарстай хослуулах вэ? (фото 1)

Шардоне цагаан дарс нь нэгэн зэрэг жимс, цитрус, модорхог амт агуулдаг тул ерөнхийдөө маш баялаг өнгө аястай байдаг юм. Тэгвэл бидний кино үзэхдээ идэх дуртай попкорн нь шардоне дарсан дахь самарлаг амтыг хурцалж, тослог байдал дарсны хүчиллэг амтыг дарж өгнө. Үүний зэрэгцээ эрдэнэ шиш нь шардоне дарсны жимсний амтыг алга болгохгүй байх давуу талтай.

Чипс (утсан гахайн мах, шарсан махны амттай) ба Пино нуар

Сонирхолтой амт: Чипс, шарсан төмс, попкорныг ямар дарстай хослуулах вэ? (фото 2)

Улаан дарсны нэг төрөл болох пино нуар нь гүзээлзгэнэ, интоор, жимсгэнэ, мөөг, навчис гээд дотроо маш олон төрлийн амтыг агуулдаг. Гэхдээ пино нуар ерөнхийдөө зөөлөн амттай тул хурц төрлийн махан хоолтой маш сайхан зохицдог. Энэхүү дарс нь нэг дор олон амтыг агуулдаг тул ойлгож мэдрэхэд нэлээд амаргүй дарсны төрөлд тооцогддог байна. Гэхдээ хурц амтлагчтай чипстэй холиход бага зэрэг чихэрлэг, дунд зэргийн исгэлэн, илүү ойлгомжтой амт гарч ирнэ.

Шарсан төмс ба оргилуун дарс

Сонирхолтой амт: Чипс, шарсан төмс, попкорныг ямар дарстай хослуулах вэ? (фото 3)

Оргилуун дарс ерөнхийдөө шарсан, тослог хоолтой маш сайн зохицдог онцлогтой. Оргилуун дарсны чихэрлэг, исгэлэн амт нь шарсан төмсний тослог байдлыг тэнцвэржүүлж, илүү зөөлөн болгож өгнө. Үр дүнд нь давслаг, бага зэрэг чихэрлэг амт хослон сонирхолтой мэдрэмж төрүүлэх болно.

Пицца ба мерло

Сонирхолтой амт: Чипс, шарсан төмс, попкорныг ямар дарстай хослуулах вэ? (фото 4)

Мерло дарсны зөөлөн, чихэрлэг амт нь ихэнх төрлийн хоол хүнстэй зохицдог бөгөөд дангаар нь уусан ч гайхалтай амт мэдрэгддэг. Мерло дарсыг бид пиццатай хослуулахыг зөвлөж байна. Дан бяслагтай, пепперони, далайн бүтээгдэхүүнтэй гээд ямар ч төрлийн пицца сонгож болно.

Цааш үзэх