Хайх

2016 оны хамгийн “халуухан” долоон бүсгүй

2016 оны хамгийн “халуухан” долоон бүсгүй

GQ сэтгүүлийн үзэж буйгаар

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Эрчүүдэд зориулсан Их Британийн GQ сэтгүүл энэ жилийн хамгийн тачаангуй долоон бүсгүйг нэрлэж байна. Эдгээр бүсгүйчүүд GQ сэтгүүлийн 2016 оны дугааруудад гарсан хамгийн онцгой хүмүүс байсан юм

Ханна Дэвис

2016 оны хамгийн “халуухан” долоон бүсгүй (фото 1)

Одоо 26 настай америк загвар өмсөгч бүсгүй олон жилийн турш алдарт Sports Illustrated Swimsuit Issues сэтгүүлд усны хувцастай зургаа авахуулж байсан бөгөөд өнгөрсөн жил тус сэтгүүлийн нүүрэнд гарсан юм. Мөн Ханна Францын ба Өмнөд Африкийн FHM сэтгүүлийн нүүрэнд гарч, Victoria's Secret, Ralph Lauren зэрэг брэндүүдийн сурталчилгаанд оролцсон. Эрчүүдэд харамсалтай мэдээ дуулгахад, Ханна америкийн бейсболын тамирчин Дерек Жетертэй өнгөрсөн зун гэрлэсэн байна.

Алессандра Амбросио

2016 оны хамгийн “халуухан” долоон бүсгүй (фото 2)

Алессандра Амбросио бол Адриана Лимагаас гадна хамгийн удаан хугацааны турш Victoria's Secret-ийн загварын шоунд алхсан хамгийн алдартай сахиусан тэнгэрийн нэг юм. Бразил гаралтай 35 настай загвар өмсөгч бүсгүй хамгийн өндөр орлоготой топ 10 загварын өмсөгчийн жагсаалтанд хэдэн жил дарааллан орж байгаа.

Селена Гомес

2016 оны хамгийн “халуухан” долоон бүсгүй (фото 3)

Disney Channel-ын залуу одоос дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчидтэй поп од болсон Селена Гомес аялан тоглолт хийхийн зэрэгцээ кинонд тоглож маш их зүйлийг амжуулдаг. Instagram-ын хамгийн олон дагагчтай (104 сая) Селена эрүүл мэндийн шалтгаанаар уран бүтээлийн түр завсарлага аваад байгаа.

Хейли Клаусон

2016 оны хамгийн “халуухан” долоон бүсгүй (фото 4)

Энэхүү жагсаалтанд байгаа Sports Illustrated Swimsuit сэтгүүлийн нүүрэнд гарсан бас нэг америк загвар өмсөгч бол Хейли Клаусон юм. Одоо дөнгөж 21 настай Хейли алдарт Agent Provocateur дотуур хувцасны брэндийн нүүр царай болж маш алдартай болсон.

Ким Кардашьян

2016 оны хамгийн “халуухан” долоон бүсгүй (фото 5)

Ким Кардашьяныг мэдэхгүй хүн бараг байхгүй биз ээ. Армян гаралтай тэрээр америкийн реалити шоуны од болж гараагаа эхэлсэн ч одоо бизнесийн олон салбарт амжилттай ажиллаж, дизайнеруудын хамгийн дуртай алдартан болсон. Ким хүүгээ төрүүлсний дараа 30 кг жин хасч чадсан ба түүний шүтэн бишрэгчид эмэгтэйлэг бие галбирыг шагшин бахдацгаадаг юм.

Анна де Армас

2016 оны хамгийн “халуухан” долоон бүсгүй (фото 6)

Куба, испани гаралтай жүжигчин Анна де Армас Латин Америкийн орнуудад илүү алдартай гэж хэлж болно. Тэрээр Испаниас Лос-Анжелес хот руу нүүж, "Exposed", "War Dogs" зэрэг Холливүүдын кинонууд тоглож эхэлсэн байна. Анна де Армасын халуухан төрхийг бид 2017 онд нээлтээ хийх Ридли Скоттын "Blade Runner 2049" киноноос харах боломжтой.

Приянка Чопра

2016 оны хамгийн “халуухан” долоон бүсгүй (фото 7)

Энэтхэгийн хамгийн өндөр орлоготой алдартнуудын нэг жүжигчин, дуучин, продюсер Приянка Чопра бүр 2000 онд Дэлхийн мисс тэмцээний ялагч болж байсан юм. Дэлхийн мисс болсныхоо дараа тэрээр эхлээд Болливүүдын хэд, хэдэн кинонд тоглож, дараа нь Холливүүдын од болсон. Ирэх 2017 онд "Baywatch" гэх 1990-ээд оны хит цувралын шинэ хувилбар гарах гэж байгаа. Энэхүү киноноос бид Приянка Чопрагийн алдарт улаан өнгийн усны хувцастай үзэсгэлэнт төрхийг олж харах болно. 

цааш үзэх