Хайх

Адриана Лима Victoria’s Secret-ийг орхихгүй

Адриана Лима Victoria’s Secret-ийг орхихгүй

Instagram-д нийтэлсэн мэдэгдлээс үл хамааран

Text: Buro.Mongolia


Зураг:

Хоёр хоногийн өмнө Бразилийн супер модель , Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр Адриана Лимагийн Instagram хуудаст "Дахин шалтгаангүйгээр хувцсаа тайлахгүй" гэсэн мэдэгдэл гарсныг та бүхэн санаж байгаа биз ээ.

Энэхүү постыг нийтлэгдэх үед Адриана Лима Victoria's Secret брэндийн албан ёсны хуудсыг дагахаа больсон байсан нь шүтэн бишрэгчдийн дунд шуугиан үүсгэж, түүнийг тус брэндийг орхих болсон гэх таамаг дэвшүүлэхэд хүргэсэн юм.

Тэгвэл Адриана Лимагийн хэвлэлийн төлөөлөгч People сэтгүүлд зориулан тайлбар хийсэн байна. "Мэдэгдэлд дурдсанчлан саяхан Адриана нэгэн ажлын санал хүлээн авсан. Гэхдээ тэр энэхүү төслийн зорилго ба чиглэлтэй санал нийлэхгүй байсан юм. Харин одоо хамтран ажиллаж буй бүх брэндүүдтэй, тэр тусмаа Victoria's Secret-тэй хамтрах боломжтой байгаадаа Адриана Лима үнэхээр их баяртай байгаа" гэж төлөөлөгч хэлжээ. Тиймээс загвар өмсөгч бүсгүй энэхүү Instagram мэдэгдлээрээ дамжуулан эмэгтэйчүүдийг дэмжиж, урам зориг өгөх зорилготой байсан бололтой. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх