Хайх

Адриана Лима Victoria’s Secret-ийн тайзнаас хэзээ буухаа зарлалаа

Адриана Лима Victoria’s Secret-ийн тайзнаас хэзээ буухаа зарлалаа

People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Супер модель, Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр Адриана Лима дотуур хувцасны алдарт брэндийн тайзнаас хэзээ буухаа People сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр дэлгэсэн байна. Түүний ярилцлагаас харахад одоогоор Адриана Лима карьераа дуусгах бодолгүй байгаа бололтой.

Өдгөө 36 настай Адриана Лима "Би Victoria's Secret-д аль болох удаан хугацааны турш үлдэх бодолтой байгаа. Миний биеийн галбир Victoria's Secret-ийн тайзан дээр алхах хэмжээнд байгаа тохиолдолд, би дор хаяж 40 хүртлээ алхах төлөвлөгөөтэй байна. Энэ нь надад дахиад дөрвөн жил байгаа гэсэн үг юм. Гэхдээ үүнээс цааш боломжтой бол би ажлаа үргэлжлүүлэн хийсээр л байх болно" гэж модель бүсгүй хуваалцжээ.

Адриана Лима хамгийн анх 1999 онд дөнгөж 18 настайдаа Victoria's Secret-ийн тайзан дээр алхаж байсан юм. Тэрээр энэ жил 17 дах удаагаа Victoria's Secret-ийн шоунд оролцох гэж байна. Сонирхуулахад Адриана 2009 онд бие давхар байсан учраас тус шоуг цорын ганц удаа алгасч байжээ.

 

 

цааш үзэх