Хайх

Airbnb Парис хотын дүүргүүдийн тухай хөгжилтэй баримтуудыг агуулсан газрын зураг гаргажээ

Airbnb Парис хотын дүүргүүдийн тухай хөгжилтэй баримтуудыг агуулсан газрын зураг гаргажээ

Дүүрэг бүрт байрлах түрээсийн байрнуудын онцлогийг харуулсан байна

Text: Бюро 24/7

Байр түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Airbnb компани Хөршүүдийн өдрийг (Fête des voisins) тохиолдуулж, Парис хотын интерактив газрын зургийг бүтээсэн байна. Энэхүү газрын зураг Парист байрлах Airbnb компанийн түрээсийн байрнуудын талаарх хөгжилтэй бас маш хэрэгцээтэй мэдээллийг агуулсан байгаа. Мөн үүнээс гадна Парис хотод байраа түрээслүүлдэг гэрийн эзэдтэй холбоотой хөгжилтэй статистик мэдээг тэд дэлгэжээ.

Жишээ нь алдарт "Амели" киноны зураг авалтыг хийсэн Монмартра дүүрэгт киноны гол дүрийн баатар Амелитай ижил нэртэй таван эмэгтэй байраа түрээслүүлдэг гэнэ. Харин Луврын музейн ойролцоо таныг Мона ба Лиза нарын аль, аль нь угтаж авах болно.

Тэгвэл гэрээ санасан нийт 29 Итали хүн Парис хотын Рю де Ром гудамжинд орон сууц түрээсэлсэн байна. Хамгийн сонирхолтой нь "Rue des Ecoles" буюу Сургуулийн гудамжинд 13 багш мэргэжилтэй хүн Airbnb-гээр дамжуулж байр түрээслүүлдэг аж.

Airbnb компанийн бүтээсэн Парис хотын интерактив газрын зургийг та эндээс дэлгэрэнгүй хараарай. Уг газрын зурагт Парис хотын дүүрэг бүрийн онцлогийг дэлгэрэнгүй харуулсан байгаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх