Хайх

Америкийн 2016 оны хамгийн баян алдартнууд

Америкийн 2016 оны хамгийн баян алдартнууд

Өнгөрч буй онд амжилттай байсан

Text: Buro.Mongolia


Зураг:

Forbes сэтгүүл 2016 оны хамгийн баян алдартнуудын рейтингийг танилцууллаа. Энэхүү жагсаалтыг "Star Wars" киноны бүтээлч Жорж Лукас тэргүүлсэн байна. Одоогийн байдлаар түүний хөрөнгийг 4,6 тэрбум доллараар үнэлж байгаа юм. Найруулагч 2012 онд өөрийн компанийг Disney-д зарсан бөгөөд энэхүү худалдаанаас олсон орлого түүний хөрөнгийн ихэнх хэсгийг бүрдүүлжээ.

Түүний дараа найруулагч, продюсер Стивен Спилберг 3,7 тэрбум долларын хөрөнгөтэйгээр жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Түүнд энэ бүх мөнгийг DreamWorks ба Amblin Partners гэх өөрийнх нь компаниуд авчирдаг. Үүнээс гадна тэрээр Universal сэдэвчилсэн паркаас ашиг хүртдэг.

Эхний гурван байранд 2,8 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр нэвтрүүлэгч, бизнесвумэн Опра Уинфри багтсан байна.

Америкийн хамгийн баян алдартнуудын рейтинг:

1. Жорж Лукас ($ 4,6 тэрбум)
2. Стивен Спилберг ($ 3,7 тэрбум)
3. Опра Уинфри ($ 2,8 тэрбум)
4. Майкл Жордан ($ 1,2 тэрбум)
5. Дэвид Копперфильд ($ 850 сая)
6. Diddy ($ 750 сая)
7. Тайгер Вудс ($ 740 сая)
8. Dr. Dre ($ 710 сая)
9. Жеймс Паттерсон ($ 700 сая)
10. Жерри Сайнфелд ($ 670 сая)
11. Jay-Z ($ 610 сая)
12. Мадонна ($ 560 сая)
13. Жимми Баффет ($ 550 сая)
14. Брюс Спрингстин ($ 460 сая)
15. Ховард Стерн ($ 450 сая)
16. Жон Бон Жови ($ 410 сая)
17. Раш Лимбо ($ 400 сая)
18. Фил Микельсон ($ 375 сая)
19. Барбра Стрейзанд ($ 370 сая)
20. Кэти Айрленд ($ 360 сая)

цааш үзэх