Хайх

Ариана Гранде видео тоглоомын баатар болжээ

Ариана Гранде видео тоглоомын баатар болжээ

Final Fantasy: Brave Exvius

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Ариана Гранде "Final Fantasy: Brave Exvius" гар утасны видео тоглоомын баатар болсон гэдгээ Instagram хуудсаараа зарлажээ. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл хомс байгаа ч түүний Instagram зургаас харахад, Dangerous Woman цомгийн туулайн чих бүхий латекс хувцастай дүр төрхөөрөө энэхүү видео тоглоомд гарч ирэх бололтой.

Gumi компанийн боловсруулсан "Final Fantasy: Brave Exvius" нь iOS ба Android үйлдлийн системд зориулсан видео тоглоом бөгөөд Японд 2015 онд, Хойд Америкт 2016 оны зун нээлтээ хийсэн юм. Уг тоглоомыг одоогийн байдлаар дэлхий даяар найман сая удаа татаж авсан байна.

цааш үзэх