Хайх

Батлагдсан: Facebook ашиглахгүй долоо хоноход сэтгэл санааны байдал сайжирдаг

Батлагдсан: Facebook ашиглахгүй долоо хоноход сэтгэл санааны байдал сайжирдаг

Туршилтын үр дүн

Text: Buro.Mongolia


Зураг:

Саяхан хийсэн нэгэн судалгаа Facebook-ээс завсарлага авахад сэтгэл санаа сэргэж, амьдралаас авах сэтгэл ханамжийн түвшин дээшилдэг гэдгийг тогтоожээ. Ялангуяа ихэнх чөлөөт цагаа Facebook олон нийтийн сүлжээнд өнгөрөөдөг хэрэглэгчид дунд ийм үр дүн ажиглагдсан байна.

Уг судалгааг интернет хэрэглэгчдийн гуравны хоёр нь Facebook-д бүртгэлтэй байдаг Дани улсад явуулжээ. Социологичид өдөрт нэг ба түүнээс дээш цагийг олон нийтийн сүлжээнд өнгөрүүлдэг 1095 сайн дурын хүнийг өөрсдийн туршилтандаа урьж оролцуулжээ. Хүмүүсийг хоёр хэсэгт хуваасан бөгөөд эхний группын оролцогчид долоо хоногийн турш Facebook идэвхтэй хэрэглэж байв. Харин хоёр дах хэсгийн хүмүүсээс түр завсарлага авахыг хүсчээ.

Энэхүү детокс туршилт эерэг үр дүнтэй болсон байна. Олон нийтийн сүлжээнээс завсарлага авсан хүмүүсийн сэтгэл санааны байдал дээшилж, өөрийн амьдралаас авах сэтгэл ханамжийн түвшин ч өсчээ. Туршилтыг удирдан явуулсан социологич Мортен Тромхольт хэлэхдээ "Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 13% нь долоо хоногийн завсарлага авч тэсээгүй. Энэ бол олон нийтийн сүлжээнд донтсоны илрэл юм" гэжээ.

Туршилтын үр дүнд тулгуурлаж Facebook олон нийтийн сүлжээг аюулгүй ашиглах хэд, хэдэн дүрэм бий болгосон байна. Жишээ нь Facebook ашиглах цагийг багасгах, тааламжгүй (атаархал, түгшүүр) сэтгэгдэл төрүүлдэг хуудсуудтай холбоо тогтоохгүй байх, идэвхгүй хэрэглэгчид хааяа ч болов ямар нэг зүйл нийтлэх мөн бодит амьдрал дээр хүмүүстэй илүү их харилцах зэргийг Facebook хэрэглэгчдэд санал болгожээ.

цааш үзэх