Хайх

Бюро өдөр тутам: Леонардо да Винчигийн 15 сая еврогоор үнэлэгдэх зураг Францад олджээ

Бюро өдөр тутам: Леонардо да Винчигийн 15 сая еврогоор үнэлэгдэх зураг Францад олджээ

2016 оны арванхоёрдугаар сарын 14

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнөөдөр дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд өрнөж байна вэ?

Нийслэл хотод өнөөдөр өдөртөө -12 хэм, шөнөдөө -23 хэм хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдэгджээ. Өнөөдөр үс засуулахад тохиромжгүй буюу өвчин ирнэ гэж дорнын зурхайд бичсэн байна.

 Парис хотын Tajan дуудлага худалдааны компанид нэгэн тэтгэвэртээ гарсан эмч хандаж Леонардо да Винчигийн зурсан Гэгээн Себастьяныг дүрсэлсэн гар зургийг ил болгожээ. Нэрээ нууцалсан энэ эрхэм уг зургийг эцгээсээ өвлөн авсан байна. Энэхүү зургийг жинхэнэ болохыг Метрополитен музейн мэргэжилтнүүд баталгаажуулсан бөгөөд одоогоор 15 сая еврогоор үнэлж байгаа юм.

 Өнөөдөр 2016 оны хамгийн сүүлийн тэргэл сар гарч байна. Энэ үеэр сар ердийнхөөс 30 хувиар илүү тод харагдана гэж NASA мэдэгджээ. Мөн арванхоёрдугаар сарын 13-14 солигдох шөнө солирын бороо орно.

 Энэтхэгийн эрдэмтэд цоо шинэ төрлийн аалз нээж олсон бөгөөд түүнд Харри Поттерын зохиолд гардаг шидэт малгайны нэрийг өгчээ. Eriovixia Gryffindori гэх энэхүү аалз нь гаднаасаа үнэхээр шидэт малгайн хэлбэрийг санагдуулдаг байна.

цааш үзэх