Хайх

Бюро өдөр тутам: "Fast & Furious 8" киноны трейлер гарчээ

2016 оны арванхоёрдугаар сарын 13

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнөөдөр дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд өрнөж байна вэ?

Улаанбаатар хотод өдөртөө -13 хэм, шөнөдөө -23 хэм хүйтэн болно гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдэгдсэн байна. Хэрэв үсээ засуулбал эд мал арвидна гэж дорнын зурхайд тэмдэглэжээ.

 Өнөөдөр дуучин Тейлор Свифт 27 нас хүрч байна. Тэрээр өнгөрсөн бямба гарагт дуучин Зейн Маликтай хамтарсан "I Don't Wanna Live Forever" гэдэг дууны тизерийг өөрийн Twitter хуудсаараа дамжуулж танилцуулсан. Энэхүү сингл нь удахгүй нээлтээ хийх "Fifty Shades Darker" киноны албан ёсны дуу юм.

 Өчигдөр 22 дах Critics' Choice Awards шагнал гардуулах ёслол Санта-Моникад болж өнгөрлөө. Дэмьен Шазеллын "La La Land" мюзикл энэхүү шагнал гардуулах ёслолоос "Шилдэг кино", "Шилдэг найруулагч" зэрэг найман шагналын эзэн болж, ялалт байгууллаа. 

• Fast & Furious 8 буюу The Fate of the Furious киноны трейлер цацагдсан байна. Феликс Гэри Грейн найруулсан уг кинонд өмнөх жүжигчдийн баг дээр Шарлиз Терон нэмэгдэж байгаа юм. The Fate of the Furious 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд нээлтээ хийх болно. 

 Guns N' Roses хамтлаг эргэн нэгдэж 2017 онд "Not In This Lifetime" нэртэй дэлхийн аялан тоглолтоо хийхээр болсон. Тэгвэл домогт рок хамтлагийн Европын аялан тоглолтын нэг сая тасалбар 24 цагийн дотор зарагдаж дуусчээ.

цааш үзэх