Хайх

Бюро өдөр тутам: Гэрэл зургийн хамгийн эртний музей цуглуулгаа дижитал хэлбэрт шилжүүллээ

Бюро өдөр тутам: Гэрэл зургийн хамгийн эртний музей цуглуулгаа дижитал хэлбэрт шилжүүллээ

2016 оны арванхоёрдугаар сарын 28

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнөөдөр Монголд болон дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд өрнөж байна вэ?

Улаанбаатар хотод өдөртөө -17 хэм, шөнөдөө -27 хэм хүйтэн болно гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдэгдсэн байна. Хэрэв өнөөдөр үсээ засуулбал сүлд тэнэж одно гэж дорнын зурхайд тэмдэглэжээ.

 Өнөөдөр Чойжин ламын сүм музейн "Баримтын эмхэтгэл" (1900-2016), "Монгол төрийн чойжин Лувсанхайдав, Эх дагина Сүрэнхорлоо" сэдэвт судалгааны бүтээлүүдийн нээлт болж байна.

 HBO телевизийн алдарт "Game of Thrones" цуврал хамгийн олон удаа хууль бусаар татаж авсан цуврал боллоо. Digital Spy сэтгүүлийн мэдээллэж буйгаар энэ рекордыг тус цуврал таван жилийн (2015 оны байдлаар нэг анги бүр нь 350,000 торрент) турш тэргүүлж байгаа гэжээ. 

 Дэлхийн хамгийн эртний гэрэл зургийн музей болох Жорж Истмэний музей бүтээлүүдээ дижитал хэлбэрт шилжүүлжээ. Одоогийн байдлаар музейн албан ёсны вебсайтаас 250,000 гаруй гэрэл зургийг тайлбарын хамт үзэх боломжтой. Эндээс та гэрэл зургийн түүхэн хөгжил, хальсанд бууж үлдсэн гайхалтай агшнуудыг олж харах болно.

цааш үзэх