Хайх

Бюро өдөр тутам: "Guardians of the Galaxy Vol. 2" киноны шинэ трейлер гарчээ

2016 оны арванхоёрдугаар сарын 5

Text: Г.Тэмүүлэн


Өнөөдөр дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд өрнөж байна вэ?

Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө -11 хэм, шөнөдөө -23 хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдэгдсэн байна. Дорнын зурхайд тэмдэглэснээр үс засуулахад тохиромжтой буюу өнгө зүс сайжирна гэжээ.

 Энэ өдөр Дэлхийн хөрсний өдөр тохиож байна. Уг өдөр нь хөрс бидний хэрэглэж буй хоол хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэр чухал болох мөн цаг уурын өөрчлөлтийн нөлөө зэрэг тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулах зорилготой.

• Өнөөдөр Victoria's Secret Fashion Show 2016 АНУ-ын цагаар 22:00 цагт CBS телевизээр цацагдах болно. 

 "Guardians of the Galaxy Vol. 2" киноны цоо шинэ тизер трейлер цацагдсан байна. Крис Прэтт, Зоуи Салдана, Брэдли Купер ба Вин Дизель нарын тоглосон энэхүү кино 2017 оны тавдугаар сарын 5-нд нээлтээ хийх юм.

цааш үзэх