Хайх

Бюро өдөр тутам: Өнөөдөр J.Cole-ын \"4 Your Eyez Only\" нэртэй шинэ цомог худалдаанд гарч байна

Бюро өдөр тутам: Өнөөдөр J.Cole-ын "4 Your Eyez Only" нэртэй шинэ цомог худалдаанд гарч байна

2016 оны арванхоёрдугаар сарын 9

Text: Buro.Mongolia


Өнөөдөр дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд өрнөж байна вэ?

Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө -13 хэм, шөнөдөө -23 хэм хүйтэрнэ гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдэгдсэн байна. Хэрэв өнөөдөр үсээ засуулбал эрч хүч ихэснэ гэж дорнын зурхайд бичжээ.

• Өнөөдөр Samsung Galaxy S7 Edge"Black Pearl" ухаалаг утас худaлдаанд гарч байна. Энэхүү утас нь гялгар хар эх биетэй бөгөөд 128GB багтаамжтай.

 Өнөөдөр америкийн рэппер, продюсер, дуучин J.Cole-ын "4 Your Eyez Only" нэртэй дөрөв дэх студийн цомог нээлтээ хийж байна. 

 Өнөөдөр бол Авлигын эсрэг олон улсын өдөр юм. Анх 2003 оны энэ өдөр Авлигын эсрэг НҮБ-ийн конвенци батлагдсанаас хойш жил бүр уг өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. 

 Өчигдөр Леонардо ДиКаприо АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай Нью-Йорк хотод уулзаж байгаль орчин, экологийн талаар ярилцжээ. 

 Холливүүдын жүжигчин Сэмюэл Л. Жексон уржигдар эхэлсэн 13 дах Дубайн олон улсын кино наадмаас "Lifetime Achievement Award" гэх нэр хүндтэй шагналыг хүртжээ. Дубайн олон улсын кино наадам арванхоёрдугаар сарын 14 хүртэл үргэлжилнэ.

цааш үзэх