Хайх

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд

2016 оны арваннэгдүгээр сарын 25

Text: Buro.Mongolia


Өнөөдөр Монголд болон дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд өрнөж байна вэ?

Улаанбаатар хотод өнөөдөр өдөртөө -15 хэм, шөнөдөө -21 хэм хүйтэн, бага зэргийн цастай байна гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдэгдсэн байна. Үсээ засуулахад маш тохиромжтой буюу жаргал үргэлжид ирнэ гэж дорнын зурхайд тэмдэглэжээ.

 Өнөөдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох Засгийн газрын тогтоол гарсан байгаа. Бүгд найрамдах улс тунхагласан өдрийг бид арваннэгдүгээр сарын 26-нд тэмдэглэдэг билээ. Тэгвэл энэ онцгой өдөр амралтын өдөр таарч байгаа тул ийнхүү урагшлуулах шийдвэрийг гаргасан юм.

 Өнөөдөр АНУ болон Канадад өргөнөөр тэмдэглэдэг "Black Friday" буюу "Хар баасан гараг" эхэлж байна. Энэхүү өдөр ихэнх худалдааны төв болон дэлгүүрүүд бүтээгдэхүүнүүдээ хэд дахин хямдруулдаг. "Хар баасан гараг" нь "Талархлын баяр"-ын дараагийн өдөр зохиогддог уламжлалтай.

 Өнөөдөр канадын дуучин The Weeknd-ийн "Starboy" гурав дах бие даасан цомог нээлтээ хийж байна. Энэхүү цомогт тэрээр Лана Дель Рей, Daft Punk, Кендрик Ламар, Future зэрэг уран бүтээлчидтэй хамтарсан байгаа. 

 Өнөөдөр Чингүнжав сангаас зарласан "Монгол, монголчууд миний дуранд" нэртэй гэрэл зургийн тэмцээний шилдэг 100 зургийг толилуулах үзэсгэлэн Хүннү Моллд нээгдэнэ. Үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 5-н хүртэл үргэлжилнэ.

Та амралтын өдрүүдээ сайхан өнгөрүүлээрэй!

цааш үзэх