Хайх

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд

2016 оны арваннэгдүгээр сарын 29

Text: Buro.Mongolia


Өнөөдөр дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд өрнөж байна вэ?

Улаанбаатар хотод өдөртөө -9 хэм, шөнөдөө -19 хэм хүйтэн болно гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдэгдсэн байна. Өнөөдөр үсээ засуулбал эрлэг лугаа учирна гэж дорнын зурхайд тэмдэглэжээ.

 Өчигдөр Их Британийн гүнж Беатрис дуучин Эд Шираныг санамсаргүй сэлмээр зүсч гэмтээсэн байна. Энэ үйл явдал хаалттай үдэшлэгийн үеэр болсон бөгөөд гүнж дуучин Жеймс Блантыг тоглоом, шоглоомоор баатар хэргэм цолоор шагнах гэж сэлмээр далайж байгаад Эд Шираныг гэмтээжээ. Эд Ширан эмнэлэгт хүргэгдэж хацартаа хэд, хэдэн оёдол тавиулсны дараа үдэшлэгтээ эргэн ирсэн гэж The Sun мэдээллэж байна. 

 Disney кино компанийн бүтээсэн "Moana" анимэйшн кино АНУ-д өнгөрсөн Талархлын баярын амралтын өдрүүдэд 81,1 сая долларын орлого олжээ. Ингэснээр "Moana" Талархлын баярын өдрүүдээр нээлтээ хийж хамгийн их орлого олсон хоёр дах кино болж байна. Энэхүү жагсаалтыг 2013 онд нээлтээ хийсэн "Frozen" кино 93,6 сая доллараар тэргүүлдэг.

 Дуучин Бейонсе Soul Train Awards 2016 шагнал гардуулах ёслолоос шилдэг R&B, soul уран бүтээлч, шилдэг цомог, оны шилдэг видео, оны шилдэг дуу зэрэг дөрвөн шагналын эзэн болжээ. Шилдэг R&B, soul уран бүтээлчдийг шалгаруулдаг энэхүү ёслол энэ жил Лас Вегас хотод зохион байгуулагдсан бөгөөд дуучин Эрика Баду хөтөлсөн юм.

цааш үзэх