Хайх

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд

2016 оны арваннэгдүгээр сарын 30

Text: Buro.Mongolia


Өнөөдөр дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд өрнөж байна вэ?

Өнөөдөр нийслэл хотод өдөртөө -12 хэм, шөнөдөө -17 хэм хүйтэн болно гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдэгдэж байна. Энэ өдөр үсээ засуулахад тохиромжгүй буюу нас ахар болно гэж дорнын зурхайд тэмдэглэжээ.

 Өчигдөр Тайланд улс шинэ хаанаа нэрлэлээ. Таалал төгсөөд удаагүй байгаа Пумипон Адульядет хааны цорын ганц хүү Маха Вачиралонгкорн хаан ширээг залгамжлах болно.

 Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох Италийн иргэн Эмма Морано өчигдөр 117 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэлээ. Тэрбээр XIX зуунд төрсөн, одоо амьдарч буй хамгийн сүүлчийн хүн юм. 

 Өчигдөр Бразилийн "Шапекоэнсе" (Chapecoense) хөл бөмбөгийн баг Колумбийн Меделлин хотын ойролцоо онгоцны осолд орсон юм. Уг онгоцонд нийт 81 хүн зорчиж байснаас (онгоцны багийнхантай хамт) 75 хүн ослын үеэр нас барж, зургаан хүн амьд үлдэж эмнэлэгт хүргэгдсэн гэж The Guardian сонин мэдээллэж байна. Бразил улсын ерөнхийлөгч Мишел Темер улс даяар гурав хоногийн гашуудал зарласан байна.

 Нью-Йорк хотод өчигдөр 26 дах Gotham Awards 2016 шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Шилдэг бие даасан кинонуудыг шалгаруулдаг энэхүү наадмаас Барри Женкинсийн найруулсан "Moonlight" утга уянгын кино дөрвөн шагнал хүртжээ.

цааш үзэх