Хайх

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд

2016 оны арваннэгдүгээр сарын 8

Text: Buro.Mongolia


Өнөөдөр дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд болж байна вэ?

Улаанбаатар хотод өдөртөө -2 хэм, шөнөдөө -15 хэмийн хүйтэн хононо гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн төвөөс мэдэгдсэн байна. Үсээ тайруулах буюу засуулбал нас уртасна гэж дорнын зурхайд тэмдэглэжээ.

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд Улаанбаатрын цагаар 13:00 цагт АНУ-д 45 дах ерөнхийлөгчөө сонгох сонгууль эхэлнэ. Сонгуульд ойролцоогоор 120 сая америкчууд саналаа өгнө гэж судлаачид таамаглаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн монголын цагаар арваннэгдүгээр сарын 9-ны үүрээр тодорхой болох юм.

 Монгол улстай холбоотой цахим мэдээлэл дунд Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өнгөрсөн ням гарагт Шри Ланкийн багийг 2:0-ын харьцаатай хожсон тухай мэдээлэл  Foxsportasia сайтад гарчээ. Лаос улсад болж буй "Solidarity Cup" тэмцээнд оролцож байгаа манай улсын баг энэхүү хожлын оноогоор хагас шигшээд шалгарах боломж хадгалагдан үлдэж байгаа аж. 

 Энэ өдөр Mary J Blige - Thick of it дуугаа, Greenday хамтлаг Still Breathing синглээ, Alicia Keys - Holy war гэх видео клипээ танилцууллаа. 

цааш үзэх