Хайх

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд

2016 оны аравдугаар сарын 24

Text: Buro.Mongolia


Өнөөдөр Монголд болон дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд өрнөж байна вэ?

Шинэ долоо хоногийн мэнд! Өнөөдөр Улаанбаатар хотод бага зэргийн цастай, өдөртөө тэг хэм харин шөнөдөө таван хэмийн хүйтэн байна. Хэрэв өнөөдөр үсээ засуулбал өвчин эмгэг ирнэ гэж дорнын зурхайд тэмдэглэжээ.

• Өчигдөр Сум, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох нэмэлт санал хураалт явагдсан бөгөөд Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээллэснээр 17:00 цаг гэхэд сонгогчдын ирц 53,3 хувьд хүрсэн байна.

 Өнөөдөр Канадын рэпер, дуучин, продюсер, жүжигчин Дрейк 30 нас хүрч байна.

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд (фото 1)

• Алдарт "The Lord of the Rings"-ийн зохиолч Жон Толкины "Beren and Luthien" нэртэй, өмнө нь хэзээ ч хэвлэгдэж байгаагүй хайрын тухай зохиол хэвлэгдэн гарахаар болжээ.

Домогт "Титаник" хөлөг онгоцны шүүгээний түлхүүр "Henry Aldridge & Son" дуудлага худалдаагаар 104 мянган доллараар зарагдсан байна. Уг түлхүүрийг тус хөлгийн үйлчлэгчийн цогцосноос олж байжээ.

цааш үзэх