Хайх

Бюро өдөр тутам: Одоо Netflix-ээс кино татаж авах боломжтой боллоо

Бюро өдөр тутам: Одоо Netflix-ээс кино татаж авах боломжтой боллоо

2016 оны арванхоёрдугаар сарын 1

Text: Buro.Mongolia


Өнөөдөр дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд өрнөж байна вэ?

Өвлийн дунд сарын шинийн 2-ны мэнд хүргэе! Энэ он дуусахад 30 хоног үлдээд байна. Өнөөдөр нийслэл хотод өдөртөө -6 хэм, шөнөдөө -17 хэм хүйтэн болно гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдэгджээ. Хэрэв өнөөдөр үсээ засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ гэж дорнын зурхайд тэмдэглэсэн байна.

 Одооноос эхлээд Netflix-ийн хэрэглэгчид тэдний контентыг татан авч, дараа нь сүлжээнд холбогдоогүй үедээ үзэх боломжтой болжээ. Энэ үйлдлийг өчигдөр тус компаниас танилцуулсан бөгөөд ямар нэг нэмэлт төлбөр авахгүй юм байна. 

 Алдарт "Game of Thrones"-ын зохиолч Жорж Р.Р. Мартин 2017 онд "Winds of Winter" гэдэг зургаа дах номон дээрээ төвлөрч ажиллахаа мэдэгджээ. "Winds of Winter" анх 2017 оны гуравдугаар сард гарна гэж төлөвлөгдсөн байсан ч хойшлогдсон юм.

 Дуучин Принцийн тухай өгүүлэх "Prince: R U Listening?" нэртэй баримтат кино гарахаар болжээ. Дуучны залуу нас болон нэр алдрын оргилд хүрсэн түүхийг харуулах энэ кинонд Мик Жаггер, Ленни Кравиц, Билли Айдол болон бусад одууд оролцох бөгөөд ирэх жил гарах төлөвтэй байна.

 Өнөөдөр бол ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр юм. Уг өдрийг дэлхий нийт ХДВХ-ын тархалтыг зогсоож, урьдчилан сэргийлэх зорилготойгоор 1988 оноос эхлэн тэмдэглэж иржээ.

 Өчигдөр (Монголын цагаар өнөөдөр) Victoria's Secret Fashion Show 2016 Парис хотноо зохион байгуулагдсан байна. Харин энэхүү загварын шоу арванхоёрдугаар сарын 5-нд CBS телевизээр цацагдах болно. 

цааш үзэх