Хайх

Чингис хааны тухай үзэсгэлэн Голланд улсад гарна

Чингис хааны тухай үзэсгэлэн Голланд улсад гарна

Бидний мэдэхгүй ховор үзмэрүүдтэй

Text: Ж.Чинбат


Голланд болон Европын бусад орнуудад байгаа Монголчууд ирэх 2017 оны хоёрдугаар сард Голландын Үндэсний Цэргийн Музейд зочлон эзэн богд Чингис хааны тухай ховор содон үзмэрүүдтэй үзэсгэлэн үзээрэй

Энэхүү үзэсгэлэнг Өвөр Монголын Үндэсний Музей болон Эдинбургийн Их сургууль хамтран зохион байгуулж байна. Тэд Голландын Үндэсний Цэргийн Музейд 2017 оны хоёрдугаар сараас наймдугаар сарын хооронд тус нүүдлийн үзэсгэлэнг гаргаад, цаашид Европын бусад орнуудаар аялуулах төлөвлөгөө гаргажээ.

Өвөр Монголын Үндэсний музей болон бусад хүмүүсийн цуглуулгад байсан 123 ховор содон зүйлсийг энэхүү үзэсгэлэнд дэлгэх бөгөөд алтан эмээл, алт үнэт эдлэл, нум сумны зэв зэрэг зүйлс багтжээ. Эдгээр үзмэрүүд нь анх удаа Хятадаас гадаад оронд гарч байгаа юм байна. 

Чингис хааны тухай үзэсгэлэн Голланд улсад гарна (фото 1)

"Энэхүү үзэсгэлэн нь Чингис хаан болоод түүний залгамжлагчдын тухай хамгийн өргөн цар хүрээтэй мэдээлэл өгөх, Голланд улсад урд өмнө нь гарч байгаагүй том арга хэмжээ болно" хэмээн Голландын Үндэсний Цэргийн музейн захирал Хедвиг Саам хэлсэн байна. Харин Өвөр Монголын Үндэсний Музейн захирал Та Ла хэлэхдээ "Чингис хааны үеэс Юань гүрний мөхөл хүртэлх түүхтэй холбогдох хамгийн их түүхэн дурсгалт зүйлс, ховор нандин олдворууд Өвөр Монголд байдаг юм" хэмээн онцолжээ. Уугуул Монголчууд бидний олонх нь үзэж хараагүй, таньж мэдээгүй зүйлстэй үзэсгэлэн Европоор нүүдэллэн гарах гэж байна. Тиймээс Европт байгаа монголчууд ирэх жилийн амралтын төлөвлөгөөндөө энэхүү үзэсгэлэнг заавал оруулахыг санал болгоё.

цааш үзэх