Хайх

Claridge's зочид буудлын танхим дахь шинэ жилийн чимэглэл

Claridge's зочид буудлын танхим дахь шинэ жилийн чимэглэл

Christmas tree

Text: Б.Амина


Burberry брэндийн бүтээлч захирал Кристофер Бейли Claridge's зочид буудалд гацуур модны өвөрмөц загвар гаргаж өглөө

Лондонгийн Claridge's зочид буудал төв танхимдаа засах гацуур модоо чимэглэхдээ жил бүр нэрт дизайнеруудаас сонгон загварыг нь гаргуулдаг ажээ. Өмнөх жилүүдэд Dolce & Gabbana-гийн үүсгэн байгуулагчид Доменико Дольче, Стефано Габбана нар гацуур модыг чимэглэж байсан. Харин энэ удаад Burberry брэндийн бүтээлч захирал Кристофер Бейли сонгогджээ. Тэрбээр 100 гаруй алтлаг, мөнгөлөг өнгийн металл шүхэр, 77 мянган жижиг гэрлүүд ашиглан гайхалтай мод бүтээсэн байна. Кристофер Бейли хэлэхдээ "Бид баярын уур амьсгалыг бий болгохоос гадна бага зэрэг англи уур амьсгал шингээхийг хүссэн" хэмээжээ.

Алтан шаргал болон мөнгөлөг шүхрээс бүрдсэн "гацуур мод" хамгийн гоёмсог чимэглэл болжээ.

 

цааш үзэх