Хайх

COS брэнд Forest of Light нэртэй инсталляци танилцууллаа

COS брэнд Forest of Light нэртэй инсталляци танилцууллаа

Со Фужимототой хамтран

Text: Б.Амина


Зураг:

Архитектор Со Фужимото Скандинавын COS брэндтэй хамтран Salone del Mobile үзэсгэлэн дээр Forest of Light нэртэй гэрлэн инсталляци бүтээлээ

Salone del Mobile Миланы дизайны долоо хоногт оролцож буй тав дах жилийнхээ ойг тэмдэглэн Скандинавын COS хувцасны брэнд японы архитектор Со Фужимототой хамтран Forest of Light нэртэй инсталляци бүтээжээ. Энэхүү интерактив инсталляци нь 1930 онд баригдсан кино урлагийн төвийн харанхуй танхимд байрласан байна.

COS брэнд Forest of Light нэртэй инсталляци танилцууллаа (фото 1)

Со Фужимото COS-ын энэ жилийн хавар, зуны улирлын цуглуулгаас урам авч том гэрлүүдийг ашиглан инсталляци бүтээсэн байна. Архитектор өөрийн бүтээлээрээ ой модыг дүрслэхийг хүсчээ. Мөн энэхүү концепцийг илүү бодит болгох үүднээс тэрээр өрөөний ханыг толиор дүүргэж, гунигт аястай хослуулсан байна. COS брэнд болон архитектор Со Фужимотогийн хамтын бүтээлийг Милан дахь дизайны Salone del Mobile үзэсгэлэн дээр дөрөвдүгээр сарын 12-ноос 17-ны хооронд үзэх боломжтой.

 

цааш үзэх