Хайх

Дайан Крюгер, Жошуа Жексон нар Лос-Анжелес дахь байраа 6 сая доллараар худалдана

Дайан Крюгер, Жошуа Жексон нар Лос-Анжелес дахь байраа 6 сая доллараар худалдана

Салалтын улмаас

Text: Ж.Чинбат


Зураг:

Жошуа Жексон, Дайана Кругер нар арван жил хамтран амьдрахдаа Парис, Нью-Йорк болон Калифорниад хэд, хэдэн үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байжээ. Гэвч тэд өнгөрсөн зунаас эхлэн тусдаа амьдрах болсноор хамтран эзэмшдэг байсан Лос-Анжелес дахь байраа зургаан сая доллараар худалдахаар болсон байна. Энэ тухай мэдээлэл үл хөдлөх хөрөнгө худалдааны trulia цахим хуудсанд гарчээ.

Калифорниа мужийн баруун Холливүүдад байрладаг энэхүү орчин үеийн загвартай, 5000 метр кв хэмжээтэй, таван унтлагын өрөөтэй байшинг анх 2015 онд барьсан юм. Одоо харин Итали маягийн загвар, цэлгэр орчинтой энэхүү хоёр давхар барилга болоод цэцэрлэгт хүрээлэн, усан сан, чулуун ханаар хашсан камьен зуухтай зочны өрөө, Дайна  Кругерын загварлаг хувцаснуудыг багтааж байсан аварга том хувцасны шүүгээ өөр хүний эзэмшилд очихоор болсон байна.

цааш үзэх