Хайх

Эмэгтэй хүн бүрд гарцаагүй таалагдах бэлгийн санаанууд

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр хайртай хүндээ барих хамгийн гоё бэлгийг санал болгож байна

Text: А.Сарнай


1955 оноос эхлэн Монгол Улс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг бүх нийтээр амрах өдөр болгон өргөн хүрээнд тэмдэглэж ирсэн билээ. Бидний хэлж заншсанаар Мартын 8-ны энэ л өдөр хайртай эмэгтэйчүүддээ талархлын үгээ илэрхийлж, хүндэтгэл үзүүлэн, сэтгэлийн бэлэг барих томоохон завшаан олддог. Мэдээж ээж, эгч, эхнэр, охин, дүү, найз бүсгүйдээ барих бэлгийн сонголтод хамгийн түрүүнд гоёмсог цэцгийн баглаа толгойд орох хэдий ч үүнээс илүү утга учиртай, хүсэл сонирхолд нь нийцэх бэлэг тэдэнд таалагдах нь гарцаагүй юм. Тиймээс бид хараахан сонголтоо хийж амжаагүй байгаа уншигчдадаа зориулан дараах бэлгийн хөтчийг бэлтгэлээ. 


NOÉMI БРЭНДИЙН БӨГЖ


Эмэгтэй хүн бүрд гарцаагүй таалагдах бэлгийн санаанууд (фото 1)

Ямар ч төрлийн хувцаслалт дээр гайхалтай сайн зохицох энгийн атлаа чамин аксесуарууд бүсгүйчүүдийн таашаалд эрхгүй нийцдэг. Тэгвэл бид танд чанартай, моданаас үл гарах, классик загварыг цөөн тоогоор урладаг NOÉMI брэндийн минимал, 925 сорьцтой цэвэр мөнгөн бөгжийг санал болгож байна. Энэхүү бөгж нь аль ч насны, ямар ч хүйсийн хүн өөрийн хэв маягт тохируулан хүссэнээрээ стайлинг хийх боломжтой "Timeless" бүтээл юм.


NOÉMI

Хаяг: ХУД, 18-р хороо, Юник центр, 304 тоот

Утас: 90101111

Facebook: NOEMI

Instagram: @noemiofficial.mn


LALIQUE БРЭНДИЙН СҮРЧИГ


Эмэгтэй хүн бүрд гарцаагүй таалагдах бэлгийн санаанууд (фото 2)

Lalique брэндийн Soleil сүрчиг нь эмэгтэй хүнийг эрх дураараа байж, нарны туяа мэт гэрэлтэн байх ёстой гэх урам зоригоор бүтээгдсэн бөгөөд толгой ноот нь мандарин болон башир цэцгийн үнэр агуулж, зүрхэн ноотондоо бүйлс самрыг чихэртэй хослуулан зөөллөж, суурь ноотондоо мэлрэг цэцгийн үнэрийг дэвсэж өгснөөс гадна лийр, сүүтэй кофе, зандан мод, цагаан заарын нууцлаг үнэрийг зохируулан бүтээжээ. Мөн үнэртний тансаг бортогыг таван килограммын болор болон 3,5 каратын алт ашиглан гараар сийлж урладаг ба өөртөө хувийн дугаар, бүртгэл болон гарын үсэг агуулдаг байна.


Beauty Success Mongolia

Хаяг: Сэнтрал тауэр, 2-р давхар

Утас: 77768899

Facebook: Beauty Success Mongolia

Instagram: beautysuccessmongolia


ORIGINS БРЭНДИЙН АРЬС АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮН


Эмэгтэй хүн бүрд гарцаагүй таалагдах бэлгийн санаанууд (фото 3)

Origins брэнд нь эмзэг, харшламтгай, тослог, хуурай гээд бүхий л төрлийн арьсанд тохирох арьс арчилгааны бүтээгдэхүүнийг өргөн сонголттойгоор санал болгодгоос гадна бүх бүтээгдэхүүн нь 100% байгалийн гаралтай, биологийн гэрчилгээтэй тунгаамал тосны найрлагаар бүтээгддэг билээ. Энэхүү брэндийн онцлох бүтээгдэхүүн нь маргаангүй GinZing Hydratant énergisant коллекц бөгөөд арьсыг хормын төдий гүн чийгшүүлэхийн сацуу тослог, зуурамтгай бус хөнгөн бүтэцтэй гэдгээрээ онцлог юм.


Beauty Success Mongolia

Хаяг: Сэнтрал тауэр, 2-р давхар

Утас: 77768899

Facebook: Beauty Success Mongolia

Instagram: beautysuccessmongolia


SAMSUNG БРЭНДИЙН ГАР УТАС БОЛОН БУГУЙН ЦАГ


Samsung Galaxy Watch 4 Classic

Эмэгтэй хүн бүрд гарцаагүй таалагдах бэлгийн санаанууд (фото 4)

Samsung Galaxy Watch 4 Classic

Технологи бидэнд эрүүл мэнддээ анхаарах, дасгал хөдөлгөөн хийх урам зориг өгдгийн томоохон жишээ бол Galaxy Watch 4 Classic ухаалаг бугуйн цаг. Энэхүү модерн бас минимал тодотголтой бугуйн цаг нь биометрик хэмжигчийн тусламжтайгаар биен дэх олон төрлийн хэмжилтийг харуулахаас гадна фитнесийн дасгал дагаж хийх, гүн нойрсох хугацаагаа хянах, бүр цаашлаад Samsung телевизтэйгээ холбогдох зэрэг амьдралыг хялбарчлах олон боломжийг бий болгож өгчээ.


Samsung Galaxy Z Fold4

Эмэгтэй хүн бүрд гарцаагүй таалагдах бэлгийн санаанууд (фото 5)

Samsung Galaxy Z Fold4

Samsung брэндийн том дэлгэцтэй, олон төрлийн хэрэглээнд яг цав нийцдэг Galaxy Z Fold4 загварын гар утас нь завгүй амьдралын хэв маягт тохируулан дэлгэцээ хувааж, олон зүйлийг зэрэг амжуулах боломжийг олгоно. Халаасны laptop ч гэж нэрлэгддэг Z Fold4 загвар нь IPX8 зэрэглэлийн ус чийгний хамгаалалттай ба хамгийн анхны усанд тэсвэртэй нугардаг утас гэдгээрээ онцлог билээ. Мөн 7,6 инчийн үндсэн дэлгэц нь танд төрөл бүрийн контентыг хамгийн өндөр чанартайгаар үзэх боломжийг олгох болно. 


Samsung Experience Store

Хаяг: Шангри-ла Молл, 3-р давхарт

Утас: 80084062

Facebook: Sain Electronics

Instagram: sain_electronics


RAPPORT LONDON БРЭНДИЙН ҮНЭТ ЭДЛЭЛИЙН ХАЙРЦАГ


Эмэгтэй хүн бүрд гарцаагүй таалагдах бэлгийн санаанууд (фото 6)

Өндөр чанар, ухаалаг хийц, эмх цэгцтэй тасалгаанаас бүрдсэн үнэт эдлэлийн хайрцагийг санал болгож чаддаг Английн алдарт Rapport London брэнд нь загвар хийцээрээ бусдаас эрхгүй ялгардаг бөгөөд бүтэн зууны турш мөрдөж буй өөрсдийн уламжлал, нарийн техникийг одоо ч ашигладаг хэвээр. Энэхүү брэндийн цаг, үнэт эдлэл, гоёл чимэглэлийн хайрцгууд бүгд гар хийцийн, мөн зурагдахаас сэргийлсэн элгэн дотортойгоос гадна ямар ч төрлийн сонирхолтой хүнд таалагдах онцгой загварууд гаргадаг билээ.


Rapport London Mongolia

Хаяг: Шангри-Ла молл, 2-р давхар, The Connoisseur’s Boutique

Утас: 7777 7792

Instagram: connoisseursboutique

Facebook: The Connoisseur's Boutique


ГОВЬ БРЭНДИЙН ПАЛЬТО


Эмэгтэй хүн бүрд гарцаагүй таалагдах бэлгийн санаанууд (фото 7)

Говь брэндийн хүйс харгалзахгүй өмсөх боломжтой энэхүү пальто нь цайвар бор өнгийн, өргөн бартаа зах, жимсний ясан товч, ташуу халаас, давхар зөрлөг бүхий 100% торомны ноосоор хийгджээ. Тором буюу хоёр настай тэмээний ноос нь яг л ноолуур мэт зөөлөн байдаг ба зөвхөн ноос болон ноолууран материалаар бүтээгдэхүүн урладаг Говь брэндийн загварууд эзэндээ үргэлж чанар, тав тухыг мэдрүүлж чаддаг билээ.


GOBI Cashmere

Холбогдох утас: 7004 8888

Facebook: GOBI Cashmere

Instagram: @gobicashmere_mn


CHARONIKA БРЭНДИЙН ТОСОН САВАН БОЛОН ШАР БУУРЦГИЙН ТОСОН ЛАА


Биеийн тосон саван

Эмэгтэй хүн бүрд гарцаагүй таалагдах бэлгийн санаанууд (фото 8)

Биеийн тосон саван

Биеийн арьс арчилгааг нүүрний арьс арчилгаатай энэ тэнцүү авч үздэг эмэгтэйчүүдэд тансаг үнэртэй, зөөлөн бүтэцтэй, зөв орц найрлагаар бүтээгдсэн биеийн арчилгааны бүтээгдэхүүнүүд зөв сонголт байх болно. Charonika брэндийн биеийг хамгийн зөөлнөөр цэвэрлэж, чийгшүүлж, спад орсон мэт мэдрэмж төрүүлэх энэхүү биеийн саван нь найрлагадаа чидун жимсний тос, тоор, чангаанз жимсний ханд, залуу насыг тэтгэгч А провитаминыг агуулсан бөгөөд аль ч төрлийн арьсанд тохиромжтой.


Шар буурцгийн тосон лаа

Эмэгтэй хүн бүрд гарцаагүй таалагдах бэлгийн санаанууд (фото 9)

Шар буурцгийн тосон лаа

Лаа зөвхөн анхилуун үнэр гаргаад зогсохгүй сэтгэл санааг дэмжиж, стресс ядаргаа тайлж, нойргүйдэл, сэтгэл гутралыг багасгах, бүр цаашлаад интерьерийн чухал хэсэг болж өгдөг гэхчлэн олон төрлийн давуу талтай. Тэр дундаа Charonika брэндийн шар буурцгийн тосон лаа нь ургамлын гаралтай, тортог гаргахгүй, шаталтын явцад хортой бодис ялгаруулахгүй, мөн савыг нь дахин ашиглах боломжтой зэрэг онцлогтой ба 40 цагийн турш анхилуун үнэрээ түгээдэг юм.


Charonika

Утас: 7255 7015

Facebook: charonika.mn

Instagram: charonika.mn


MAC COSMETICS БРЭНДИЙН УРУУЛЫН БУДАГ


Эмэгтэй хүн бүрд гарцаагүй таалагдах бэлгийн санаанууд (фото 10)

MAC Cosmetics брэндийг уруулын будаггүйгээр төсөөлөхөд бэрх биз ээ. Торго мэт зөөлөн бүтэцтэй, өдрийн турш чийгшүүлэх арган тосны найрлагатай Love Me уруулын будаг болон бусад бүтээгдэхүүнүүд баярын өдрүүдийг тохиолдуулан 20%-ийн хямдралтай байгаа тул хайртай эмэгтэйчүүддээ зориулаарай.


MAC Cosmetics

Хаяг: Shangri-La Mall, 1-р давхар, Mono дэлгүүр

Утас: 77051122

Facebook: Premier Tailor

Instagram: @premier_tailor


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх