Хайх

Emirates Melbourne Cup морины уралдаан болж өнгөрлөө

Emirates Melbourne Cup морины уралдаан болж өнгөрлөө

Флемингтоны морин тойруулгад

Text: Buro.Mongolia


Австралийн Мельбурн хотноо өчигдөр хамгийн нэр хүндтэй цэвэр цусны морины уралдаан болох Emirates Melbourne Cup зохион байгуулагдлаа

Анх 1861 оноос эхлэн "Victoria Racing Club" зохион байгуулж байгаа Австралийн хамгийн нэр хүндтэй Emirates Melbourne Cup морины уралдаан 156 дах удаагийн тэмцээнээ зохиосон байна. Мельбурн хотын Флемингтоны морин тойруулгад болдог энэхүү уралдаанд гурав ба түүнээс дээш настай морьд 3,200 м зайд уралддаг юм.

Emirates Melbourne Cup морины уралдаан болж өнгөрлөө (фото 1)

Нийт 6,2 сая долларын шагналын сантай уг уралдаанд Керрин МакЭвойн унасан Алмандин нэртэй герман морь түрүүлжээ. Түүний араас Heartbreak City гэдэг франц морь удаах байранд орсон бол Их Британийн Хартнелл хүлэг гуравдугаар байранд орсон байна.

Victoria Racing Club энэ үеэр гол морины уралдаанаас гадна, төрөл бүрийн арга хэмжээ, наадмуудыг долоо хоногийн турш зохион байгуулдаг. Мөн Emirates Melbourne Cup уралдаанаас гадна, Crown Oaks Day болон Emirates Stakes Day гэх хоёр тэмцээн болдог юм. Маргааш болох нэг сая долларын шагналын сантай Crown Oaks Day тэмцээнд гурван насны морьд 2,500 м зайнд уралдах бол ирэх бямба гарагт зохиогдох 2,000 м Emirates Stakes Day уралдаан нь хоёр сая долларын шагналтай.

цааш үзэх