Хайх

Facebook хэрхэн хуурамч мэдээлэлтэй тэмцэх вэ?

Facebook хэрхэн хуурамч мэдээлэлтэй тэмцэх вэ?

Спамеруудын эсрэг

Text: Buro.Mongolia


Зураг:

Facebook хүмүүсийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл ба холбоосуудын эсрэг хяналтаа чангатгана

Facebook худал мэдээлэлтэй хэд, хэдэн аргаар тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ. Юуны түрүүнд тус олон нийтийн сүлжээний хэрэглэгчдэд худал мэдээлэлтэй, хэрэгцээгүй контентыг тэмдэглэх боломж олгох юм. Тухайн мэдээний талаар тодорхой хэмжээний гомдол ирсэн тохиолдолд мэргэжилтнүүдийн баг шалгаж, нягтлах юм байна. Хэрэв мэргэжилтнүүд уг материалд ямар нэг худал эсвэл алдаатай баримт байгааг баталсан тохиолдолд энэхүү мэдээ нь Facebook-ээс устгагдахгүй ч "эргэлзээтэй" гэсэн тэмдэглэгээтэй болох аж. Мөн энэхүү эргэлзээтэй мэдээ нь хэрэглэгчдийн "newsfeed"-д харагдах нь багасах бөгөөд хэн нэгэн энэ мэдээг дэлгэрүүлэхийг оролдвол тухайн хэрэглэгчид энэ талаар дахин сануулж мэдэгдэх гэнэ.

Үүнээс гадна, Facebook спамерууд жинхэнэ мэдээллийн байгууллагын нэрийг ашиглахаас сэргийлсэн алгоритм бүтээжээ.

 

цааш үзэх