Хайх

Forbes 2018 оны дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндүүдийг нэрлэлээ

Forbes 2018 оны дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндүүдийг нэрлэлээ

Жагсаалтын нэгдүгээрт Apple

Text: Бюро 24/7

Forbes сэтгүүл уламжлал ёсоор энэ оны хамгийн үнэ цэнэтэй брэндүүдийн рейтингийг гаргасан байна. Энэ жил уг жагсаалтыг мөн л Apple компани тэргүүлжээ. Бүр тодруулбал тус брэндийн үнэлгээ нэг жилийн дотор 8% өсч, 180 тэрбум гаруй ам.долларт хүрсэн байна.

Жагсаалтын эхний таван байранд Google, Microsoft, Facebook ба Amazon компаниуд тус, тус бичигджээ. Мэргэжилтнүүд Google компанийг 132,1 тэрбум ам.доллараар (өнгөрсөн жилтэй харьцуулахад компанийн үнэлгээ гуравны нэг хувиар өссөн) үнэлсэн байна. Харин Microsoft 104,8 тэрбум ам.доллар, Facebook 94,8 тэрбум ам.доллар, Amazon 70,9 тэрбум ам.доллараар тус, тус үнэлэгджээ.

Энэхүү рейтингийг гаргахын тулд Forbes сэтгүүлийн мэргэжилтнүүд "брэндийн тухайн салбар дахь үүргийг харуулсан" коэффициентыг үл харгалзан компанийн нэг жилийн орлогыг тооцоолсон гэнэ. Мөн энэхүү жагсаалтанд АНУ-ын газар нутаг дээр үйл ажиллагаа явуулдаг брэндүүд багтсан тул рейтингэд орсон компаниудын тэн хагас нь Америкийн брэндүүд байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх