Хайх

Mongolia
Mongolia

Гүнж болохоос илүү том зүйлийг мөрөөд: Disney охидод урам зориг өгөх зорилготой шинэ аян эхлүүллээ

#DreamBigPrincess

Гүнж болохоос илүү том зүйлийг мөрөөд: Disney охидод урам зориг өгөх зорилготой шинэ аян эхлүүллээ

Disney студийн хүүхэлдэйн кинонуудыг үзэж өссөн бяцхан охин бүр хэзээ нэгэн цагт гүнж болохыг мөрөөддөг шүү дээ. Харин Disney компани бяцхан үзэгчдээ илүү том зүйлс мөрөөдөхийг уриалсан #DreamBigPrincess нэртэй аяныг 2016 онд эхлүүлсэн юм. Disney энэхүү аянаар дамжуулан охидод урам зориг өгч, илүү бие даасан, хүчирхэг байж, зөвхөн өөрийн хүссэн зүйлсээ хийж, мөрөөдөх хэрэгтэйг харуулсан билээ.

Үүнээс нэг жилийн дараа Disney компани #DreamBigPrincess аяны хүрээнд 19 эмэгтэй гэрэл зурагчинтай хамтран нэгэн шинэ гэрэл зургийн төсөл эхлүүллээ. Тэд дэлхийн охидыг энэхүү аянд нэгдэж, өөрийн хүсэл мөрөөдөл, амжилтаа харуулсан гэрэл зургуудыг #DreamBigPrincess гэсэн hashtag-тай олон нийтийн сүлжээнд (Facebook, Instagram, Twitter) нийтэлж бусад охидод урам зориг өгөхийг хүсч байна. Түүнчлэн Disney энэхүү аяны хүрээнд нэг сая долларыг НҮБ-ын Girl Up санд хандивлах болно.

#DreamBigPrincess аян 2017 оны аравдугаар сарын 11-н хүртэл үргэлжилнэ.

Гүнж болохоос илүү том зүйлийг мөрөөд: Disney охидод урам зориг өгөх зорилготой шинэ аян эхлүүллээ (фото 1)Гүнж болохоос илүү том зүйлийг мөрөөд: Disney охидод урам зориг өгөх зорилготой шинэ аян эхлүүллээ (фото 2)Гүнж болохоос илүү том зүйлийг мөрөөд: Disney охидод урам зориг өгөх зорилготой шинэ аян эхлүүллээ (фото 3)Гүнж болохоос илүү том зүйлийг мөрөөд: Disney охидод урам зориг өгөх зорилготой шинэ аян эхлүүллээ (фото 4)

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх