Хайх

"Ghibli" студийн сэдэвчилсэн парк 2022 онд нээгдэнэ

Паркийн анхны зураг цацагдлаа

Text: Бюро 24/7

Японы алдарт Ghibli студийн кинонуудаас сэдэвчилсэн парк нээгдэх болсон талаар бид өмнө нь мэдээллэж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Тэгвэл одоо уг парк нь 2022 онд нээлтээ хийх болсон нь тодорхой болж, паркийн анхны зураг цацагдаад байна.

Шинээр байгуулах сэдэвчилсэн парк нь 500га талбайг хамарч байгаа гэнэ. Зурагт үзүүлснээр паркийн төв хаaлгын хэсгийг "Хоулын хөдөлдөг цамхаг" анимэйшнээр сэдэвлэсэн бол, парк дотор мөн "Миний хөрш Тоторо", "Сүнсээр туугдагсад" кинонуудаас сэдэвлэсэн тойрог замын тоглоомууд байрлах аж.

Тус парк Айчи аймгийн Нагоя хотод байгуулагдах болсон ба паркаар дамжуулан байгаль эх дэлхийгээ хайрлах үзэл санааг түгээх гэнэ.

"Ghibli" студийн үүсгэн байгуулагч Хаяо Мияазаки 2014 онд тэтгэвэртээ гарсан хэдий ч, өнгөрсөн онд шинэ киногоо найруулж байгаагаа зарласан билээ. Тэрээр шинэ бүтээлээ ач хүүдээ зориулж байгаа бөгөөд 2019 онд нээлтийг нь хийхээр төлөвлөжээ.

 

 

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх