Хайх

H&M ядуу орнуудын эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

H&M ядуу орнуудын эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

"Foundation 500" төсөл

Text: Buro.Mongolia


H&M брэнд Foundation 500 нэртэй төслийнхөө хүрээнд асар хүнд нөхцөлд бизнес нээж байгаа 500 эмэгтэйг танилцууллаа. Уг жагсаалтад Кот д' Ивуар улсын анхны автобусны компани, Иордани дахь сүлжээ супермаркет, Непал улсын гоо сайхны дэлгүүрийн эзэд болон Перу улсын хулд загасны аж ахуйн холбооны ерөнхийлөгч нар багтсан байна.

"Бизнес эрхлэгч бол өнөө цагийн баатар юм. Зарим нэг судалгаанаас харахад ойрын хэдэн жилд нэг тэрбум гаруй эмэгтэйчүүд бизнесийн салбарт нөлөө бүхий байр суурь эзлэх болно. Эмэгтэйчүүд бизнес сэтгүүлүүдийн нүүрэнд маш ховор гардаг. Тухайлбал Fortune сэтгүүлийн нүүрэнд хамгийн сүүлд, 2014 оны аравдугаар сард эмэгтэй хүн гарсан байдаг. Тиймээс бид Foundation 500 төслөөрөө дамжуулан орчин үеийн бизнес удирдагч ямар байдаг тухай ойлголтыг өөрчлөхийг хүсч байна" хэмээн H&M Foundation сангийн олон улсын менежер Диана Амини төслийн талаар ярьлаа.

H&M брэндийн энэхүү төсөл нь Fortune сэтгүүлийн "Fortune 500" гэх рейтингээс иш татсан юм. Гэхдээ шведийн алдарт брэнд энэ төслөөр огт өөр түүхийг өгүүлж байгаа. Тэд эмэгтэйчүүдийн эрх ба боломжийг тэлснээр ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. H&M-ийн хүмүүнлэгийн ажил зөвхөн Foundation 500 рейтингээр хязгаарлагдахгүй. H&M Foundation 2020 он гэхэд хөгжиж буй орнуудын 200,000 эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулж 14 сая долларын тусламж үзүүлэх төлөвтэй байгаа гэнэ.

цааш үзэх