Хайх

Hater: Тантай ижил төрлийн зүйлсийг үзэн яддаг хүнийг олоорой

Hater: Тантай ижил төрлийн зүйлсийг үзэн яддаг хүнийг олоорой

Болзооны апп

Text: Buro.Mongolia


Зураг:

Шинээр танилцах хүнээ адил төрлийн сонирхолд үндэслэх биш харин тэвчээрийг тань бардаг хүчин зүйлс дээр тулгуурлан сонгох Hater гэдэг апп танилцуулагдсан байна. Тухайлбал энэ аппыг хэрэглэгчид болзох гэж буй хүнээ шинжихийн оронд тодорхой үзэгдлийг үзэн ядаж болно. Одоогоор Дональд Трамп, уруулаа цорвойлгосон селфи, удаан алхдаг хүмүүс, ресторанд илүү мөнгө төлөх гэх мэт нийт 3,000 гаруй үзэгдэл ба хүмүүсийг үзэн ядах боломжтой байна. Эцэст нь Hater апп тантай ижил төрлийн зүйлсэд дургүй, ойролцоо байрлаж буй хүмүүсийг санал болгох юм.

Hater аппын зохион бүтээгч Бернард Альпе өөрийн бүтээлийг өндөр амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Одоогийн байдлаар энэхүү апп нь iOS үйлдлийн систем дээр ашиглах боломжтой байгаа ба тун удахгүй Android-ын хэрэглэгчдэд хүрэх болно. 

цааш үзэх