Хайх

Их Британид агаар цэвэршүүлдэг автобус зохион бүтээжээ

Их Британид агаар цэвэршүүлдэг автобус зохион бүтээжээ

Агаарын бохирдолтой тэмцэх бас нэгэн шийдэл

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн Go-Ahead нэртэй тээврийн компани агаар цэвэршүүлдэг тусгай шүүлтүүрээр тоноглогдсон автобус зохион бүтээсэн байна. Pall Aerospace компанийн бүтээсэн энэхүү агаар шүүх систем нь нисэх онгоц болон хөлөг онгоцонд ашиглагддаг системтэй ижил зарчмаар ажилладаг аж. Автобусны дээвэр дээр байрлах шүүлтүүр нь уг тээврийн хэрэгслээс ялгарч буй бохирдсон агаарыг цэвэршүүлж, оронд нь цэвэр агаар ялгаруулдаг байна.

Go-Ahead компанийн гүйцэтгэх захирал Дэвид Брауны хэлснээр автобусыг зөвхөн замын ачааллыг багасгах шийдэл гэж хараад зогсохгүй агаарын бохирдолтой тэмцэх бас нэгэн арга хэмээн үзэх хэрэгтэй гэнэ. "Энэхүү автобус нь 10 м өндөр хүртэлх агаарыг цэвэршүүлж чадна. Хэрэв бүх автобуснууд ийм технологитой байсан бол агаарын чанар ямар байхыг та төсөөлөөд үз дээ" хэмээн тэрээр ярьжээ.

Агаар цэвэршүүлэгчтэй автобусыг одоогоор зөвхөн Саутхемптонд туршиж байна. Учир нь Саутхемптон Их Британийн хамгийн бохирдолтой хотод тооцогддог гэжээ.

цааш үзэх