Хайх

Илон Маск чихрийн үйлдвэр байгуулна

Илон Маск чихрийн үйлдвэр байгуулна

Twitter хуудаснаа зарлажээ

Text: Buro.Mongolia


Зураг: https://hypebeast.com/2018/5/elon-musk-candy-company

Технологийн салбарын хамгийн нөлөө бүхий бизнесмен, SpaceX, Tesla Motors компанийн үүсгэн байгуулагч Илон Маск саяхан киборг луу бүтээж буйгаа зарласан билээ. Тэгвэл өнгөрөгч бямба гарагт Илон Маск амттаны салбарт хүчээ сорих болсноо мэдэгдсэн байна.

Тэрээр өөрийн Twitter хуудаснаа "Маш гайхалтай чихрийн компани байгуулахаар боллоо. Их догдолж байна" хэмээн бичжээ. Мөн өөр нэгэн жиргээндээ маш том цайз барьж, түүнийгээ чихрээр дүүргэнэ гэсэн байлаа. 

Илон ямар төрлийн чихрийн компани байгуулах нь одоохондоо тодорхой болоогүй байгаа ч биднийг сонирхолтой зүйл хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх